Монголын Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг БНХАУ-ыг зорилоо

2023 оны 11 сарын 27

2024 онд БНСУ-д зохион байгуулагдах Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 07-ны хооронд Макао болон БНХАУ-ын Жухай хотуудад болно.

Тус тэмцээнд оролцохоор Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн өнөөдөр /2023.11.27/ эх орноосоо мордлоо.

Тоглолтын хуваарь:
 
11-р сарын 30-нд | Монгол - Хойд Марианы Арлууд, 13:00 цагт
 
12-р сарын 02-нд | БНАСАУ - Монгол, 16:00 цагт
 
12-р сарын 04-нд | Хонгконг - Монгол, 13:00 цагт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top