Өвөр байгальд зочид буудлаа Монголын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлэв

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 27

Өвөр байгалийн хязгаарын “Забайкалье” зочид буудлыг өчигдөр орой Монголын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлжээ.

Арваннэгдүгээр сарын 26-нд Монголд Улс тунхагласны баяр тохиосонтой холбоотойгоор Өвөр байгалийн Засгийн газрын тэргүүн Марат Мирхайдаров “Хөрш орнуудын найрамдал, урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааны итгэл найдварыг илэрхийлж, хүндэтгэл үзүүлж, зочид буудлын барилгыг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүллээ” гэсэн байна.

Түүний хэлснээр Монгол, Оросын харилцаа сайжирч байгаа бөгөөд Монголд хэд хэдэн удаа айлчилж, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан аж. Ойрын ирээдүйд эрүүл мэнд, соёл урлаг, спортын салбарт харилцаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.179.71) 2025 оны 03 сарын 13

Чита үү, Зайбайкальск уу, аль хот вэ? \n\n

1  |  0
зочин(139.5.217.187) 2025 оны 03 сарын 13

Өнгөрсөн жилийн хурал дээр - Гэрт амьдардаг Монголчуудад УЦС ямар хэрэгтэй юм - гэж 1 нөхөр нь доромжилж байсан удаа бий байх аа

3  |  0
з(103.161.242.126) 2025 оны 03 сарын 13

Хамаатнууд шүү дээ угтаа бол.

1  |  0
Иргэн(37.170.239.213) 2025 оны 03 сарын 13

за хуц аа

1  |  3
Top