Ж.Занданцэцэг: Үнэт цаасны компаниудтай “Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гуравласан гэрээг цахимжуулах ерөнхий гэрээ”-г байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна

Д.Тамир | Zindaa.mn
2023 оны 11 сарын 22

“Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ТӨХХК-ийн Бодлого Төлөвлөлт, Мөнгөн хөрөнгийн удирдлага хариуцсан ахлах ажилтан Ж.Занданцэцэгтэй ярилцлаа.


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа.

-Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Зочноор урьж ярилцаж байгаад баярлалаа.

-Та өөрийгөө танилцуулаад Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн түүхэн товчооноос манай уншигчдад хуваалцаач анх хэзээ байгуулагдсан зэрэг?

-Намайг Жадамба овогтой Занданцэцэг гэдэг. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Бодлого төлөвлөлт, мөнгөн хөрөнгийн удирдлага хариуцсан ажилтнаар ажилладаг.

Манай байгууллага анх 1991 онд Монголын Хөрөнгийн Бирж байгуулагдахад Төлбөр тооцоо хадгаламжийн алба нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2003 оноос эхлэн Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв нэртэйгээр бие даасан үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компани болсон. 2016 оны 4 дүгээр сараас эхлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ТӨХХК болон зохион байгуулагдаж, үйл ажиллагаагаа илүү нарийвчилсан чиглэлээр явуулж эхэлсэн. Манай компани нь хөрөнгийн зах зээлд арилжигдаж байгаа үнэт цаасыг бүртгэх, хадгалах, төлбөр тооцоог хийж гүйцэтгэдэг, иргэдэд үнэт цаасны төрийн үйлчилгээ үзүүлдэг, 100% Сангийн яамны харьяа төрийн өмчит компани юм.

-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн онцлог давуу тал нь юу вэ?

-Манай байгууллагын онцлог давуу тал нь Монгол улсын Үнэт цаасны зах зээл дээр хадгаламж, өмчлөх эрх бүртгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй цорын ганц байгууллага, үйл ажиллагаатай холбоотой бие даасан систем, программ хангамжтай, эх кодоо компани эзэмшдэг цаашид хөгжүүлээд явах боломжтой, хөрөнгийн зах зээлд оролцогчид болон эрх бүхий төрийн байгууллагуудыг шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажилладаг. Монголын хөрөнгийн зах зээлд шинээр гарч буй үнэт цаас, өрийн хэрэгсэл, хаалттай болон нээлттэй хувьцаат компанийн хувьцааг бүртгэх, хадгалах зэрэг мөн хувьцаат компаниудын ногдол ашиг, ногдол хувийн мөнгийг зуучлан тараах зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг давуу талууд бий. Зах зээл тэлэхийн хирээр цаашдаа улам илүү хөгжих боломжтой компани гэж харж байна.

-Төрийн өмчит компанид тулгардаг асуудлууд, мөнгөн хөрөнгийн удирдлагыг хийж хэрэгжүүлэхэд шаардлагатай менежмент ямар байх вэ?

-Төрийн өмчит компанийн хувьд тулгардаг хамгийн том асуудал нь төрийн албаныхантай адил дүрэм журам тушаал шийдвэрийг дагаж хэрэгжүүлдэг. Ингэснээрээ үйл ажиллагаа болон компанийн цаашдын төсөв төлөвлөгөө хараат болдог.

Мөнгөн хөрөнгийн удирдлагатай холбоотой арга аргачлалууд түүнчлэн олон төрлийн санхүүгийн хэрэгслүүд байдаг. Төрийн өмчит компанийн хувьд мөнгөн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хамгийн шаардлагатай менежментүүдийн нэг нь эрх зүйн орчныг илүү нарийн боловсронгуй болгох нь чухал гэж бодож байна. Дараагийн нэг асуудал бол төрийн ажил үйлчилгээг иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хүргэдэг дэд бүтцийн байгууллага тул мөнгөний ирээдүйн үнэ цэнийг алдагдуулахгүй ажиллаж эргээд иргэн болон аж ахуйн нэгжүүдэд хүндрэлгүй, алдаа доголдолгүй, ая тухтай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх замаар мөнгөн хөрөнгийн менежмент хийх нь чухал гэж бодож байна.

-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэл болон сүүлийн үед хийгдсэн ажлуудаас дурдвал?

-Үнэт цаасны данс эзэмшигчид үнэт цаасны данснаасаа арилжааны банкны данс руу мөнгө авахдаа брокер дилерийн компаниар дамжуулан мөнгө хүсэх өргөдлийн маягт бөглөж өгдөг. 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн мөнгөн хөрөнгийн гүйлгээний гуравласан гэрээгээр энэ ажилбар хөнгөвчлөгдсөн ч цаасан гэрээг брокер дилерийн компаниуд Төвлөрсөн хадгаламжийн төвд авчирч өгдөг. Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гуравласан гэрээг цахимжуулах ажил амжилттай явагдаж 2023 оны 10 дугаар сараас эхлэн “Стоклаб ҮЦК” ХХК-тай “Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гуравласан гэрээг цахимжуулах ерөнхий гэрээ”-г байгуулсан. Цаашдаа бусад үнэт цаасны компаниудтай “Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гуравласан гэрээг цахимжуулах ерөнхий гэрээ”-г байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Та Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулахаар төлөвлөж байгаа, мэргэжилтнээр ажиллах сонирхолтой залууст хандан зөвлөгөө өгөөч.

-Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалт жил бүр хавар, намрын улиралд зохион байгуулагддаг. Уг сургалтад Үнэт цаасны зах зээлийн тухай онолын болон хэрэгжиж буй, шинэчлэгдсэн хууль дүрэм журмын талаарх хичээлүүдийг Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх, СЗХ-ны хянан шалгагч, Холбооны удирдах ажилтнууд, CFA /Chartered Financial Analyst/ цол зэрэгтэй, Аудитын компанийн удирдлагууд гэх мэт зах зээлийн туршлагатай боловсон хүчин хичээл ордог. Энэ сургалтад хамрагдсанаар үнэт цаасны зах зээлд мэргэжилтнээр ажиллах сонирхолтой залууст илүү нарийн ойлголтыг өгөхөөс гадна  шалгалтад хамрагдаж Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрхтэй болно.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа, танд ажлын амжил хүсье.

-Ярилцлагын зочноор урьж ярилцсанд баярлалаа танай хамт олонд мөн ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Setgegdel(66.181.161.209) 2023 оны 11 сарын 23

Ynz bvriin geree ntr gelgvi zgr l back office shg ajilldag boloo bicheg tsaasaa bvgdig n boli

0  |  0
DR. ADITYA(197.210.8.169) 2023 оны 11 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.210.8.169) 2023 оны 11 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Ja(59.153.114.183) 2023 оны 11 сарын 22

Ajliin amjilt husey

0  |  0
boldoo(59.153.115.86) 2023 оны 11 сарын 22

Сайхан ярилцлага болсон байна...

0  |  0
Нараа(66.181.191.207) 2023 оны 11 сарын 22

ер нь энэ байгууллага маш хүнд сурталтай, хөшүүн, хоцрогдсон байгууллага даа, хөгжлийн шаардлагаар яаралтай шинэчлэгдэх хэрэгтэй дээ, удирдлагууд нь манлайлал үзүүлж ажиллах хэрэгтэй дээ, тэгж чадахгүй бол залуучуудад ажлаа өгөх хэрэгтэй

0  |  0
Zochin(202.179.8.130) 2023 оны 11 сарын 22

Ажлын амжилт хүсье. Төвлөрсөн хадгаламж үнэхээр сайн ажиллаж байгаа.

0  |  0
лии(192.82.65.120) 2023 оны 11 сарын 22

Зандан биш Онгонцэцэг

0  |  0
Зочин(202.126.88.94) 2023 оны 11 сарын 22

Ажлаа яаралтай хурдан болгоочээ. Мөнгө татах гэж ажлын 3 хоног ч гэх шиг. Захын жижиг крипто биржээс долоон дор.

0  |  0
Top