ДОРНЫН ЗУРХАЙ I Худалдаа арилжаа хийхэд сайн өдөр

2023 оны 11 сарын 18

ӨНӨӨДӨР БИЛГИЙН ТООЛЛЫН 5

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН ЦАГААН ЛУУ ӨДӨР

Эл өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. 

Үс засуулвал Эд мал арвижна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нина жавзмаа(66.181.161.190) 2023 оны 11 сарын 20

Сайн байн

0  |  0
Top