МАН-ын СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ буюу ТЭТГЭВЭР НЭМЭХ ЗАЛЬ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 08

Засгийн эрхийг барьж, төрийн хувь заяаг зурж байгаа МАН-ынхан ирэх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульдаа бэлдэж эхэлжээ. Харин энэ удаад тэд тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмж, тэтгэврийн насныханд "таалагдах", алсдаа ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуульд тэдний саналыг авах арга заль хэрэглэж байна. Ингэж хардахад ганцхан жишээ л энд хангалттай. 

Өнгөрсөн даваа /2023.11.06/ гарагт УИХ дахь МАН-ын бүлгээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрт хүрсэн. Ингэхдээ тэтгэврийн эх үүсвэрийг 140 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай гэх тооцоог ч гаргаад амжжээ.

Үүнийгээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Урсгал зардлыг 2.51 хувиар хасаад тэтгэврийн эх үүсвэрийг 140 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм. Ингэхээр тэтгэврийн эх үүсвэр 448 тэрбум төгрөг болж байна. Тэр мөнгийг Засгийн газар яриад хэмнэлтээ хийх юм. Бидний тооцооллоор бол бага тэтгэвэр авагч 100 мянган төгрөгөөр нэмэх тооцоо байгаа юм. Төсвийн орлогын хувьд тэнцлийг сайжруулах үүрэгтэй, бид. УИХ төсвийн тэнцлийг сайжруулах ёстой, алдагдлыг багасгах ёстой. Тэр агуулгаараа нийт 590 тэрбум төгрөгөөр орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг тэр хэмжээгээр сайжруулж байгаа юм. Энэ нь алдагдал нь хоёр хувь болж, 600 орчим тэрбум төгрөгөөр буурч байгаа юм. Төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа асуудал бий. Гол нь, аудитын байгууллага хянах ёстой. Энэ хүрээнд Засгийн газраас төсвийг өргөн барьснаас хойш аудит хийгдсэн 107 обьектоос төсөв нэмэгдсэн гэж ойлгож болно" гэж тайлбарлсан байдаг. 

Тэгвэл нөгөө талд УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилж, хуулийн хүрээнд санал асуулга хүртэл явуулж зургаахан хоногийн дотор 100 мянга гаруй иргэний саналыг авсан НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг таван хувь болгох асуудал хөндөгдөнө.

Харамсалтай нь, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох боломжгүй, улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай болно гэх байр суурийг Сангийн сайд Б.Жавхлангаас нь эхлүүлээд МАН-аас парламентад сонгогдсон гишүүд нь хүртэл тайлбарлаж, эсэргүүцэж байсныг санах хэрэгтэй. Хэдийгээр УИХ-ын дарга Г.Занданшатар хуульд зааснаар асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлж хэлэлцүүлж байгаа ч УИХ дахь МАН-ын бүлэг "ҮГҮЙ" гэдэг тодорхой хариулт, байр суурийг илэрхийлээд байгаа гэж хэлж болно. 

Точвхондоо, арав хүрэхгүй хоногийн дотор 100 мянга гаруй иргэний саналыг авсан НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохыг дэмжээгүй, шаардлагатай 600 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг босгох, олох боломжгүй мэтээр тайлбарлаж суусан эрх баригч намынхан өөрсдөдөө ашигтай байх хувилбар болох тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрт хүрсэн нь анхаарал татна. Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхэд 140 тэрбум төгрөг шаардлагатай, тэрхүү мөнгийг босгох, олох боломжтой хэмээн хээв нэг тайлбарлаж сууна.

Эндээс МАН-ынхан сонгуульдаа бэлдэж эхэлсэн гэх ганцхан зүйл л уншигдаж байна.  

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(37.167.255.205) 2023 оны 11 сарын 12

Тэтгэвэр ч нэмээд, Нөт өө ч 5 хувь болгох нь зөв. Өөрсдөө цадаа биздээ Авилгач түшмэдүүд та бүхэн, Ард түмнээ бодох цаг болоогүй юу?

0  |  0
Эгэл(103.57.93.253) 2023 оны 11 сарын 09

ан-хан шиг өөрсдөө гүлдийтэл цуслахгүй байвал болоо,эргүү сэтгүүлчээ.Түмэндээ өгч байхад чи горойгоод яахав

0  |  0
Ddavaa(202.21.107.30) 2023 оны 11 сарын 09

Tetgeveriin dood hemjee 650000 bolvol hudelmeriin hulsnii dood hemjee mun 650000 boloh yostoi Bas dood hemjeenii tsalin avch baigaa hunHHOAT-as chuleelegdeh yostoi biz dee Ene talaar duugarch sanal asuulga yavuulj baigaa hun garahgui yum daa

0  |  0
Ddavaa(202.21.107.30) 2023 оны 11 сарын 09

Tetgeveriin dood hemjee 650000 bolvol hudelmeriin hulsnii dood hemjee mun 650000 boloh yostoi Bas dood hemjeenii tsalin avch baigaa hunHHOAT-as chuleelegdeh yostoi biz dee Ene talaar duugarch sanal asuulga yavuulj baigaa hun garahgui yum daa

0  |  0
Батбаяр(202.9.40.115) 2023 оны 11 сарын 08

Тэтгэвэрийн насны иргэдийн далаас дээш хувь нь хамгын бага тэтгэвэр авч байгаа.. Энэ доод хэмжээг нэмэх нь зөв. Ард түмэн хэнд саналаа өгөх нь тэдний бүрэн эрхийн асуудал

0  |  0
Балжир(103.212.118.249) 2023 оны 11 сарын 08

Яахав хулгайчуудад алдаж байхаар хүн зонд нь хүрч л байг\n

0  |  0
Хун(139.5.217.12) 2023 оны 11 сарын 08

Тэтгэвэр нэмэх асуудлыг засгийн газар шийддэг, ахмадууд энэ мэдээг сонсоод баяртай байгаа.Бүхнийг сонгуультай холбоод харлуулж болохгүй.

0  |  0
Зочин(202.126.89.113) 2023 оны 11 сарын 08

Тэтгэвэр хэзээ заль биш шүү ахмадуудын жинхэнэ амь амьдрал шүү. АН болиорой. ӨӨӨӨЭНЭ Н. ЭНХБАЯР НЭМЛЭЭЮУ

0  |  0
зочин(66.181.186.118) 2023 оны 11 сарын 08

5 хувь гэж ямар ч ашигггүй шүү харин тэтггэвэр олон хүнд хүрч байна даа

0  |  0
Top