ДОРНЫН ЗУРХАЙ I Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаарай

2023 оны 10 сарын 21

Аргын тооллын 10 сарын 23,

Сумьяа гараг. Билгийн тооллын 9,

Тооно одтой, хөх бар өдөр.

Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана.

Өнөөдөр үс засуулвал Өвчин өчүүхэн ирнэ.

Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энх туяа(122.201.23.92) 2023 оны 10 сарын 23

Ок

0  |  0
Top