Банкны салбарт хэрэгжүүлэх шинэ, шинэлэг санаатай хүн бүрд нээлттэй ХАКАТОН

2023 оны 10 сарын 12

ХААН Банк нь олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран өсөж хөгжих хүсэл эрмэлзэлтэй, санаагаа бодит үр дүн болгох зорилготой хэн бүхэнд нээлттэй “Хакатон 2023” уралдааныг зохион байгуулах гэж байна.

“Хакатон 2023” нь ХААН Банкны стратегийн бодлого, үнэт зүйлтэй нийцэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар чадварлаг мэргэжилтнүүдийг нээн илрүүлж, мэдээлэл технологийн салбарын инновацлаг шинэ санаачлага, бүтээгдэхүүн, төсөл хөтөлбөрийг дэмжих зорилготой билээ. Хакатонд оролцох залуу мэргэжилтнүүд ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн мэргэжлийн туршлагаа нэмэгдүүлэхээс гадна ХААН Банктай хамтран ажиллах, салбарын шилдгүүдээс туршлага судлах, тэдэнтэй харилцаа холбоо үүсгэх зэрэг олон боломжууд нээгдэх юм.

Оролцогчид инновац, технологи, санхүүгийн чиглэлийн хүрээнд

  • Шинэ үеийн төлбөрийн шийдэл
  • Банкны салбарын тогтвортой санхүүжилтийн шийдэл
  • Банкны салбарын нээлттэй инновац
  • Орон нутгийн харилцагчдад чиглэсэн цахим туршлагын шилжилт гэсэн агуулгуудаас сонгон шийдэл боловсруулна.

Уралдаанд оролцохыг хүсэгчид 2023.10.27-ний өдрийг хүртэл https://hackathon.khanbank.com/  цахим хаягаар бүртгүүлэх боломжтой. Эхний шатны гол шалгуур болох шинэ санаа дэвшүүлэх болон код бичих даалгавар уг платформоор дамжин явагдах ба үүнтэй холбоотой мэдээ мэдээллийг тухай бүр платформ дээр нээлттэй байршуулахаас гадна бүртгүүлсэн имэйлээр хүргүүлэх болно. Нэг баг 2-4 хүнтэй байх бөгөөд эхний шатны гүйцэтгэлээс хамаарч 20 багийг сонгон 2-р шат руу оруулна.

Хакатоны эхний шатууд 2023 оны 10-р сарын 09-нөөс 11-р сарын 17 хүртэл цахимаар, сүүлийн шатны шалгаруулалт 11-р сарын 18-20-ны өдрүүдэд ХААН Банк Цамхагт болно. Сүүлийн шатанд үлдсэн шилдэг 10 баг ХААН Банк Цамхагт 72 цагийн турш менторуудын тусламжтай шийдлээ хөгжүүлж, шүүгчдийн саналаар шилдэг гурван багийг шалгаруулах юм.

Бүртгэл болон хакатонтой холбоотой асууж тодруулах зүйл байвал hackathon@khanbank.com хаягаар холбогдоно уу.

 

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Top