Төвөдийн Бурхны шашны төлөөх тулааны гал дундах 8 настай хүү

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 11

Хүүд элбэг хангалуун амьдрал, энгийн хүсэл тэмүүлэл заяасан гэлтэй. Монголын уул уурхайн томоохон компанийн гэр бүлд төрсөн тэр улсынхаа нийслэл дэх шил толь болсон өрөөнөөс компаниа удирдахаар нэг л өдөр сонгогдох байв. Харин үүний оронд найман настай хүү өнөөдөр Далай лам, Хятадын коммунист нам хоорондын тэмцлийн талбарын галын дунд ороод байна.

Түүнийг бүр бяцхан байхад бүх зүйл өөрчлөгдөв. Алтаар бүрсэн Бурхан багшийн сэрэг дүрийг залсан хийдэд очих үеэр эцэг нь хүүгээ, ихрийнх нь хамтаар нэгэн өрөөнд дагуулан орлоо. Тэрхүү өрөөнд тэд бусад долоон хүүгийн хамтаар нэгэн нууцлаг шалгалт өгчээ.

Хүүхдүүдэд янз бүрийн шашны эд зүйлс дэлгэсэн ширээг заав. Тэдний зарим нь эцэг, эхээс холдохыг эс хүснэ. Зарим нь саатааруулах гэж тавьсан өнгөт цаастай чихэрт татагдав. Харин Алтаннарын А. хүү бусдаас өөр байв. Тэр ширээн дээр тавьсан эрхинүүдээс нэгийг нь сонгон, хүзүүндээ зүүж, бясалгалын хонх цохиж үзэв.  Тэрбээр өрөөнд байсан нэгэн ламд дөхөн очиж, өвөр өөд тоглонгүй авирав. “Энэ бол маш онцгой тэмдэг байсан” гэж хоёр өндөр хэргэм зэрэгтэй ламын хамтаар хүүг ажиглан суусан шашин судлаач Мишиг-Ишийн Батаа ярив. Бид нэг нэгэн рүүгээ харж, үг  дугарсангүй.

Тэд Богдын 10-р дүр, Төвөдийн Бурхны шашны гурван томоохон зүтгэлтний нэг бөгөөд хүн амынх нь тэн хагас нь Буддын шашинтай Монголын Бурхны шашны тэргүүнийг ийн тодруулжээ. Дараагийн долоон жилд лам нар Жавзандамба хутагт хэмээх алдаршсан Богдын дүрийг чандлан нууцалсан.

Энэ оны гуравдугаар сард Далай лам Энэтхэгт болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр цагаан амны хаалт зүүсэн, торомгор нүдтэй,  гурван талаас нь авхуулсан үсний засалттай, үндэсний дээл өмссөн хүүг хурсан олонд танилцууллаа. Х Богд тодорсон гэх мэдээг Монголд баяр хөөртэй хүлээн авчээ.

Богд нь монголчуудын үндэсний дархлааны бэлэг тэмдэг бөгөөд Төвөдийн Бурхны шашныг хүлээн авч, Хятад болон эзэлсэн газар нутагтаа түгээн дэлгэрүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн Монголын эзэнт гүрний Хубилай хааны үр садын 400 жилийн өмнө бий болгосон институт. ХХ зууны эхээр Төвөдөд төрсөн Богд Монголын шашин, төрийг хослон барьж байсан бурханчлан тахиулсан хаан байв. Өнөөдөр Богдын нэрээр банк, ноолууран бүтээгдэхүүний бутик, авто салонуудыг нэрлэжээ. Хэн нэгэн найтаахад монголчууд “Богд өршөөг” хэмээдэг. Гэвч хэн Богд болох вэ гэсэн асуудал Монгол, Хятад, Төвөдөд хамаатай нарийн, эмзэг асуудал юм.

Хятадын Коммунист нам Төвөд дэх хяналтаа чангатгахад чиглэсэн урт хугацааны бодлогынхоо хүрээнд Хятадаас гадна хүртэл Төвөдийн Бурхны шашинд өөрийн мэдлээ батжуулахыг эрмэлзэж буй. Хятад улс нь 1959 онд залуу насандаа Төвөдөөс дүрвэн гарч, Энэтхэгт орогнож буй Далай ламыг /88 настай/ Төвөдийг салан тусгаарлахын төлөө тэмцэгч дайсан хэмээн үздэг. Шашингүй үзэлтэй гэж албан ёсоор зарладаг ч Хятадын Коммунист нам л зөвхөн Богдын болон бусад өндөр хэргэм зэрэгтэй ламын хойд дүрийг тодруулна хэмээн мэдэгддэг.

Богдын өмнөх дүр 2012 онд жанч халсны дараа Хятадын талаас дараагийн дүрийг нь тодруулах эсвэл нөлөөлөх гэж оролдох вий гэсэн болгоомжлол байсан. 1995 онд Хятад Далай ламын Банчин ламын хойд дүрээр тодруулсан хүүг хулгайлсан. Банчин лам нь Төвөдийн бурхны шашинд хоёр дахь нөлөө бүхий дүр.

Өнгөрсөн жил Далай лам Алтаннарын А.-ийн хамтаар олны өмнө гарч ирснээр шашиндаа хэр их нөлөөтэй болохоо харуулж, Бээжингийн байр суурийг сорьсон алхам хийв. Энэ үйл явдал Монгол, Хятадын харилцааг сорьж, тус улсыг хүнд байдалд оруулсан. Тэгвэл орчин цагийн Монгол Улсад хүүхдийг ламын хойд дүрээр өргөмжлөх уламжлал хэр их ач холбогдолтой вэ гэсэн асуулт урган гарч байна. Зарим хүмүүс хүүгийн гэр бүл шиг элит гэр бүл хэтэрхий давуу эрх эдэлж байна гэж гомдоллох нь бий.

Харин хүүгийн Америкт боловсрол эзэмшсэн эцэг, эх нь тэдний сонгоогүй, хүүгийнхээ шашны үйл, зорилгын төлөө итгэл, мөрөөдлөөсөө татгалзаж байна. TikTok болон цахим тоглоомд дуртай гуравдугаар ангийн хүүг олон арван жилийн сургалт, ганц бие амьдрал, Монголын бурхны шашныг хамгаалахын тулд Хятадын дарамт, шахалтыг сөрөх том үүрэг хариуцлага хүлээж байна. Зарим талаараа түүний ихрийг ч мөн том үүрэг, хариуцлага хүлээнэ.

Хүүг хамгаалахын тулд андуурам ижил Алтаннарын Ачилдай, Алтаннарын Агудай нар олны өмнө бие биегүйгээр харагдах нь ховор. Үнэндээ Далай лам ч тэр, эцэг эх нь ч тэр Энэтхэгт болсон арга хэмжээний үеэр хэнийг нь танилцуулсныг олон нийтэд хэлээгүй. “Бид хүүгээ шахалт дарамт дор бус, хүнд бэрх хичээл номын ачааллаас ангид энгийн орчинд өсөөсэй гэж хүсэж байна” гэж хүүгийн ээж Н.Мөнхнасан ярина. “Тэр видео тоглоом тоглохыг хүсвэл тоглож л байг” гэв.

Итгэл, бишрэл сэргэх найдвар

Шашин судлаач М.Батаа болон Гандантэгчинлэн хийдийн тэргүүн лам нар Богдын хойд дүрийг тодруулахдаа багагүй эмээж байв. Учир нь цаг хугацааны явцад хойд дүрийг тодруулах уламжлал бараг алдагдсан байв. Тэд Үндэсний архиваас холбогдох баримт, материалыг судалж, Энэтхэгийн Дарамсала дахь Далай ламын туслахуудтай зөвлөлдөв. Ингээд тэд 2014 болон 2015 онд Улаанбаатар хотноо төрсөн 80 мянган хөвгүүний нэрсээс эртнээс уламжилж ирсэн зан, заншлын дагуу 11 хүүг сонгожээ. Тэднээс ес нь  тэрхүү нууц шалгалтад орохыг зөвшөөрсөн байна.

Тэр өдөр Алтаннарын А.-ийн сонгож, зүүсэн эрх нь Богдын IX дүрийн хэрэглэж байсан эрх байсан ба өвөр өөд нь мацсан лам нь IX Богдын туслах байжээ.

Богд хэмээх дээд хэргэм зэргийг монголчууд өмчлөөд гурван зууныг үджээ. Монголчууд VIII Богдтой хамт Богдыг тодруулах уламжлал үгүй болсон хэмээн боддог байж. Сүүлийн жилүүдэд Монгол дахь Бурхны шашин Далай ламын дэмжлэгтэй эргэн сэргэж, эртний сүм хийдүүдийг сэргээн босгож, лам нар сүүдрээс гарч иржээ. IX Богд 2011 онд Монголд залран иржээ. Тэрбээр 79 насандаа жанч халахаасаа өмнө хойд дүрийг нь Төвөд бус харин Монголоос тодруулахыг захисан. Тэрбээр шашны хувьд удирдан чиглүүлэх ард түмэнтэйгээ ойр байхыг хүсжээ.

Элитийн сүүдэр

Алтаннарын А. нь монголчуудын оюун санааны удирдагчаар тодрохоос өмнө Монголын бизнесийн томоохон гэр бүлд төрсөн. Түүний эмээ Ц.Гарамжав Монгол Улсын томоохон хувийн компаниудын нэг болон “Монполимет” компанийг үүсгэн байгуулсан. Тус компани алт олборлолтын салбараас үйл ажиллагаагаа эхлүүлж, цемент үйлдвэрлэлийн салбарт өргөжин, амжилттай ажиллаж байна. Хүүгийн ээж тус компанийн гүйцэтгэх захирал. ТВ-ийн “Shark Tank” шоуны шүүгч хийж байсан. Гэвч тус гэр бүлийн амжилт, Ц.Гарамжав нь парламентын гишүүн, IX Богдын “ивээн тэтгэгч”-ийн үүрэг гүйцэтгэсэн нь Богдын хойд дүрийг тодруулах явцад элитүүд нөлөөлсөн гэх асуудлыг хөндөв. Нэрт яруу найрагч Ц.Хулан зэрэг зарим хүмүүс  Алтаннарын А.-г тодруулсан нь элитүүдийн эрх мэдэлд ямар монопол эрхийг эдэлж буйг харуулсан тод жишээ хэмээн шүүмжлэв. Хүүгийн эцэг, эх сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн постууд нь интернэт орон зайд тэдний гэр бүлийн эсрэг заналхийллийг өдөөж байна хэмээн ярьжээ. Тэд хүүдээ энэхүү сэнтийг худалдан авсан гэх таамгийг ч няцааж байна.

Хөрөнгө чинээ нь баян, ядуугийн ялгаа их Монгол Улсад эмзэг асуудал болсон. Энэ асуудал оршин суугчдынх нь дөрөвний нэг хувь нь уул уурхайн салбарын бүүм-д босгосон хөшөө мэт сүндэрлэх тансаг молл, зочид буудлаас хол хотын захын гэр хороололд тарчиг амьдардаг Улаанбаатарт хаа хаанаас илүү хурц тавигддаг.

Түүхэнд Төвөдийн лам нар язгууртан гэр бүлээс гаралтай байжээ. Зарим ажиглагчид баян, чинээлэг гэр бүлээс гаралтай залуу лам нар илүү сайн боловсрол эзэмших боломжтой байдгаараа давуу талтай. Энэ бол өмнөх амьдралдаа буян хийсний тэмдэг гэж үздэг.

Эрх мэдлийн төвийн огцом шилжилт

Монголын Богдын хойд дүрийг тодруулснаар Хятад, Далай ламын хооронд болж буй улс төрийн шатрын өрөгт Монгол Улсыг гүнзгий татан оруулж байна. Монгол Улс экспорт болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хувьд Хятадаас хараат. Улаанбаатарт Хятадын ул мөр тод харагдана. Хотын гүүрэн зам, спорт комплекст “Нэг ирээдүйн төлөөх Хятадын тусламж” гэсэн самбар нүдэнд тусна.

Бээжингийн нүдэнд буруу мэт харагдах алхмынхаа төлөө Монгол Улс өндөр үнэ төлнө. 2016 онд Монгол Улсад айлчлахдаа Далай лам Монгол Улсад Богдын хойд дүрийг тодруулсан хэмээн анх удаа мэдэгдсэн нь бөмбөг дэлбэрсэнтэй адил мэдэгдэл байлаа. Хятад ч хариу арга хэмжээ авахдаа удаан хүлээлгэсэнгүй. Тус улс хилээ хааж, хоёр талын хэлэлцээгээ цуцалж, Монголын бүтээгдэхүүнд тариф ногдуулсан. Түүнээс хойш Далай лам Монголд айлчлаагүй. Дээрхийн гэгээн Монголд хүрэх арга замтай болсон гэж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан шинжээч Б.Мөнхнаран ярьж байна. Монгол хүнийг сонгосноор Төвөдийн Бурхны шашин дахь эрх мэдлийн төв Дарамсалагаас Улаанбаатар руу огцом шилжсэн гэж шинжээч онцолж байна. Алтаннарын А. нь Вашингтонд төрж, АНУ-ын давхар иргэншилтэй тул АНУ-ын засгийн газарт тодорхой хэмжээгээр хамаатай болж байна. АНУ-ын иргэншил нь түүнийг Хятадаас давхар хамгаалах боломж гэж ярих нь бий.

Хятад улс Алтаннарын А.-г тодруулсан асуудлаар албан ёсоор байр суурь илэрхийлээгүй ч хэрэв Х Богд Далай ламтай хэт ойр байвал Монгол Улсад үр дагавартай гэж Бээжин анхааруулсан хэмээн нэрээ нууцалсан Монголын болон гаднын албан тушаалтнууд ярьжээ.

Далай ламын Монгол дахь төлөөлөгч Тело Тулку Ринбучи Хятад улс дэлхий дахинд Бурхны шашныг хянахыг хүсэж байна гэж буруутгаад Алтаннарын А.-г улс төрийн шалтгаанаар тодруулсныг няцаав. Түүний хэлснээр Далай лам хүүтэй бага харилцаа холбоотой. Энэ бол цэвэр шашны асуудал гэж тэрбээр онцлов.

Хүүгийн хувь заяа

Хүүг Богдын хойд дүрээр тодруулсан тухай мэдээг хэн хэнээс бус тухайн үеийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос утсаар дуулжээ. Хүүгийн ээж Мөнхнасан шууд л татгалзсан байна. Эцэг, эх нь хүүгээ нэгэн өдөр инженер болж, гэр бүлийнхээ бизнесийн эзэнт гүрнийг удирдана гэж найдаж байв. “Бид тийм зүйл байх ёсгүй. Миний хүү тэр үед нялх байсан. Юу болох талаар урьдчилж хэлж, дуулгаагүй” гэж Мөнхнасан ярив. Мөнхнасан нөхөр Алтаннарын хамтаар НҮБ-ын Хүүхдийн санд хүртэл хандаж, тусламж хүсжээ. Хойд дүрийг тодруулах нь тэдний хүүгийн эрхийг булаасан гэж тэд үзсэн нь тэр.

Ерөнхийлөгчтэй утсаар ярьсны дараа Алтаннарын гэр бүл Улаанбаатар даруй ирж, лам нараас өөр хүүг хайхыг шаардсан байна. Лам нар хичээе хэмээн хэлсэн бол Далай лам татгалзаж, үүний оронд сайтар бодохыг санал болгосон байна. Лам нар хүүгийн нэрийг задруулахгүй байх амлалт өгчээ.

Түүний гэр бүл хүнд байдалд оров. Хүүгийн эцэг Ч.Алтаннар Монгол Улсын Үндэсний их сургуульд ажилладаг нэртэй математикч. Тэрбээр Монголын бахархал болсон институтийг сэргээн тогтоохоос татгалзвал эх орноосоо нүүр бууруулахтай адил хэмээн зовнино. Мөнхнасан Төвөдийн Бурхны шашны гэгээн удирдагчаас татгалзаж, гэр бүлдээ муу үйлийн үр дагуулах вий хэмээн эмээнэ. Эцсийн эцэст тэд алтан тэнцвэрийг олохоор шийдэв. Хүүг ердийн сургуульд явах боломжоор хангах, хамгийн гол нь хүү 18 нас хүрэхдээ өөрөө Богд-оор үлдэх эсэхээ шийднэ. Тэр бол түүний шийдвэр байх болно гэж Мөнхнасан онцлов. Тэр хүртэл Алтаннарын А. бусдын адил хүүхэд насаа аз жаргалтай өнгөрүүлэх ёстой.

Энэ бол зөвхөн түүний амьдрал өөрчлөгдөж буй хэрэг биш. Түүний ихрийн амьдрал ч өөрчлөгдөнө гэсэн үг. Ихрүүд ижил хувцас өмсөж, шашны хичээл заалгаж байна. Ээж нь нэг хүүгийнхээ төлөө нөгөө хүүгийнхээ амьдралыг золиослохыг хүсэхгүй байна гэж ярив. Нэг нь нөгөөгийнхөө сүүдэрт амьдрах ёсгүй. Алтаннарын А—ийн аюулгүй байдалд итгэлтэй болохоос нааш гэр бүл нь үүнийг хийх л болно гэж тэрбээр онцлов.

Хүү хоёр өөр ертөнцдөө хялбархан дасан зохицож байгаа гэлтэй. Түүнийг Дарамсалад Далай лам танилцуулах хүртэл олон цагаар номхон сууж, түүний сургаалыг сонсов. Өнгөрсөн өдрүүдэд тэрбээр сургуульдаа явж, ангийнхаа хүүхдүүдтэй тоглож, биеийн тамирын хичээлдээ буухиа гүйлтэд оролцохдоо нүүр дүүрэн инээмсэглэнэ. Дараа нь дээл өмсөн, Гандантэгчинлэн хийдэд  шашны номоо үзэв. Лам нарын дэргэд хүүгийн тэр их эрч хүч дөлгөөн, тохитой хүний аурагаар солигдон, судар уншин, шашны зан үйл заалгана. “Хүүхэд учраас юу болж буйг ойлгохгүй байгаа ч дургүйцээгүй. Тэр маш амгалан. Түүний хоёр дахь төрх нь юм шиг” гэж хүүгийн ээж ярив.

Эх сурвалж: The New York Times

Сэтгэгдэл ( 40 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(213.55.224.161) 2023 оны 10 сарын 16

За битгий улс төрүүлээд бай монгол ямар автономит улс биш. Хятад тэгтлээ оролдож чадахгүй. Энэ хүүгийн эмээ нь угаасаа төвд лам нарын өлмийг долоож явдаг хаус байр хүртэл бэлэглэсэн тэдний ид шид шүү дэ бодвол Төвдөд элэгтэй гэж Далай лам мэддэг байлгүй. Гоё найруулж захиалга бичвэр хийлгээд авсан байнаа

0  |  0
зочин(202.9.46.6) 2024 оны 03 сарын 23

зоригтой л эх эцэг юм, нялх амьтныг сөргөлдөөнт цаг үеийн. золиос болгодог. дэмий явдал

0  |  1
зочин(202.9.46.6) 2023 оны 10 сарын 14

чинээлэг. айлын хүүхэд. эрээн цаастай чихэр огт сонирхохгүй , онцгой содон зүйл рүү. гар сарвайна. сонин л тодруулдаг юм бна

1  |  0
Zandra(59.153.113.73) 2023 оны 10 сарын 14

Сайхан сэтгэгдэл төрж бн.

1  |  0
С.Энхбаяр(66.181.183.48) 2023 оны 10 сарын 27

Өрөвдөлтэй, хүндрэлтэй, бахархалтай, хайрламаар, адал явдалтай ч гэмээр сайхан түүх - ерөөл ! Үнэхээр л гэр бүл эцэг эх нь зовж байгаа! Монголын хувь заяа, эцэг өвгөдийн маань түүхийн нэг хэсэг ! Би учиргүй мухар сүсэгтэй хүн биш ! Тэгэхдээ миний ээжийн залбирч явсан, миний ард түмний түүхийн нэг хэсэг болсон энэ институт эргэн сэргэж байгааг үнэхээр хувь тавилан мөн! Нөгөө танай монголчуудын хэлдэгээр үнэхээр л ”халхын заяа их юмдаа” гэж харж байна! Оркууд, тэнэгүүд, улныхан ойлгомжтой! Гэрэл гэгээтэй бүхэн рүү дайрдаг амьтад !\nТунамал жаахан богдын маань ирээдүй бат амгалан байх болтугай!

4  |  0
Hanson (45.154.108.18) 2023 оны 10 сарын 16

Монголчууд элит гэдэг үгийн утгыг ойлгох хэрэгтэй. Монголд элит гэж байхгүй. Элит гэвэл монголын нэрт зохиолч Л. Түдэв гэж хүнийг хэлж чадна. Элит гэж мөнгөтэй хүнийг хэлдэггүй. Бүр улсаа тонох бохир аргаар хөрөнгөжсөн, тэгээд хүүхдээ Богд гэж нэр төрдөө ашиглан, нийгмээ мунхаг харанхуй байлгахыг хичээдэггүй. Энэ бол тодорхой хэлхэд оюуны хоосрол. Шашин гэдгийг зөв утгаар нь бус зөвхөн өөрсдийгөө тахин шүтүүлэх, нийгмийн тодорхой хэсгийг харанхуй байлгах, ядуурал доройтлыг л ашиглах гэсэн боххр арга. Элит, баян хүн гэдэг үүнээс тусдаа ойлголт гэдгийг энэ улсад маш сайн ойлгох хэрэгтэй.

3  |  2
Загвар(66.181.161.18) 2023 оны 12 сарын 29

Яр тэмбүүндээ баригдаж сүүлийн богд үхсэн .Түүнээс хойш дандаа хулхи 2дүр тодорлоо.7буудлийн Должин авгайн зээг тодруулж бас болно даан ч тэнэмэл түвдүүдэд ашиггүй!!!!????Ердөө л энэ шдээБогд нэрт тодруулах

1  |  4
Зочин(202.55.188.82) 2023 оны 10 сарын 14

Ёстой л реклам шаалаа даа. Ямар ч үед хуурамч нь дамжиггүй. Цаг хугцаа хэлээд өгнөө. Тодоруулхад нь Эбээ оролцсон гээд л бодчих.

4  |  1
Зочин(66.181.177.22) 2023 оны 10 сарын 14

Хар багаас нт тархийг нь шашнаар угаагдсан хүн 18 насандаа гэнэт хаях юу л бол.

3  |  1
Зочин(66.181.177.22) 2023 оны 10 сарын 15

Баруун Хятадтай хийж бгаа улс төрийн тэмцлийн тоглоомдоо манайхыг хутгаж өдөж хатгаж уурлуулж, хооронд нв муудалцуулж бх зэвсэг болгон ашиглах ганц зорилготой.

3  |  1
Зочин(66.181.183.21) 2023 оны 10 сарын 27

Богд ламын минь өлмий бат оршиг

5  |  3
Найчунг Чойжин(124.158.70.242) 2023 оны 10 сарын 27

Монголчуудын яр тэмбүүнд Богд ямарч холбоогүй тэрчин Коминтерний сурталт урвуулга.Тэгээд ч эргүүнүүд минь сайн бод Та нар Монгол хүн мөн л юм бол түүхээ судал Дуракуудаа Таанарын Эцэг өвгөд Манжид эзлэгдээд Баас шээсийг нь ууж эддэгдээрэй тултал нусаа хацартаа наамар болчохсон байсан улсыгчин Богд Манжийн дарлалаас нь чөлөөлөж тусгаар тогтносон улс болгож зарлан тунхагалсын

6  |  1
Richard (45.154.108.18) 2023 оны 10 сарын 14

Шашин шүтлэг өол хувь хүний асуудал. Гэхдээ монголчуудын хувьд буддын шашин орж ирснээр энэ улс доройтох нэг шалтгаан болгоныг мартаж болохгүй. Монголд 20-р зууны эхэнд эрчүүдийн ихэнх нь лам болсон, өвчин эмгэгээс болж энэ жлс мөхөж байгаа тухай энэ улсад тухайн үед жуулчилж явсан гадаад орны иргэд бичсэн байдаг. Энэ бол энэ улс доройтож буйн маш тод илрэл. Энд ямар ч тулаан байхгүй, энэ бол иргэдээ харанхуй мунхаг байлгах гэсэн улс доторх тодорхой хэсгийн бохир явуулга.

4  |  1
Зочин(59.153.114.33) 2023 оны 10 сарын 14

Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нь илт.далай оам нэр төрөө бодож төвд үндэстжнгүүдээ хамгаалж байгаа пм байна

2  |  1
5-311(183.177.100.4) 2023 оны 10 сарын 14

Монголын Үндэсний их сургууль биш Монгол Улсын Их Сургууль шүү. Алдаагүй орчуулаач дээ!

3  |  0
Х Богд(103.57.95.22) 2023 оны 10 сарын 14

Богд гэгээтэний өлмий бат оршиг

8  |  0
Zochin(66.181.185.104) 2023 оны 10 сарын 14

10-r Bogd min munuus mun blgvide yaahavdeee, bvh nariiin shvvlteer orj uuruu dvree tanisan shvdee. Tsag hugtsaa bvgdiin ergelzeeg arilgaj, burhanii shashintai bvh uls oron mgl.ruu tsuwah bolnooooo,

1  |  2
Big Lie(49.178.127.161) 2023 оны 10 сарын 14

Далай лам чинь мөнгөөр тодруулдаг ш дээ. Ошог хутагт болгоод байсан өнөөх алан хядагч болж таарсан. Наад хүү чинь шинэ алтны уурхай, өргөл барьж гүйх тэнэгүүд Монголд олон. Жинхэнэ гэгээрсэн хүн өөрөө ноорхой хувцастай ч сургааль номлол айлдаж явдаг. Бурхан багш, Бодь Дармаг судлаад үз тэд юунд ч шунадаггүй. Одоогийн шашны тэргүүнүүд бүгд худал бизнес шүү.

6  |  7
Zochin(202.126.89.248) 2023 оны 10 сарын 14

Yavaandaa Mongoliin erh chuluu,tushaar togtnoliin tuluu,Mongoliig delhiin Buddiin shadhnii tuv bolgohod ih zuil hiih huugiin eruul mend,oyun sanaa ni tsoo eruul bj,ih uils buteehiig ni eruuye

2  |  2
Zocnin(24.114.37.227) 2023 оны 10 сарын 13

Mongol undesnii erh ashog .

3  |  1
хм(202.21.107.34) 2023 оны 10 сарын 14

хүмүүний шуналаа гэж, юу ч мэдэхгүй хүүхдээ золиослов. Хүн эхлээд мөнгөнд шунадаг, мөнгөөр дутагдахаа болихын цагт түүхэнд нэрээ үлдээхийг шунадаг. магад дарааллаараа ч явж бж болох. Гэхдээ энэ удаад Далай Лам эрхбиш зөвийг сонгоо бизээ, Элбэгээ еөк, өөр хэн хэн ч билээ нэлээд олон хүмүүс хүүгээ сонгуулах гээд үзсэн ч тусыг эс олсон гэдэг.

2  |  2
сайхан мэдээ(94.30.144.44) 2023 оны 10 сарын 13

сайн сайхны дээдийг дэвшуулье

4  |  0
Зочин(183.177.97.14) 2023 оны 10 сарын 27

ингээд учтр шалтгааныг нь унштал, сэтгэл цаанаасаа сайхан болж байнаа, 2 хүү эрүүл энх , амар амгалан байг, бас хайрлан хүндэтгэж байна\n

18  |  0
Hdhd(66.181.176.105) 2023 оны 10 сарын 13

Xaxa mahir hamartai shulamsaa odoo shutej dee

0  |  4
бүгд(66.181.176.34) 2023 оны 10 сарын 14

18 нас хүрээд 10-р богд болох эсэхээ хүүхэд өөрөө шйдэг гэдэг нь зөв. Хүүхдийн эрх зөрчиж ийм заваан юманд хутгасан далай лам гэх гуйрамчин болиоо. Шарын шашин бол төвдийнх болохоос биш бурханы шашин биш шүү. Бурханы шашин буюу төюдийн шашин нь зөвхөн төвдийг хятадын нэг хэсэг гэсэн үзлийг хадгалж буй улс төрийн үйл бодлого шүүдээ. Түүнд монгол татагдан орж заваарах ямар ч хэрэг байхгүй. Бурхан бгш кинонд тэр гэгээрсэн хүн хонх дамар нүдэж харь хэл дээр мэдэхгүй юм уншиж, хүн адислаж сэтгэл зүйгээр дарамталж буй үйлгүй гагцхүү үнэнийг л номлодог шүүдээ. Энэ заваан юмнаас монгол салахсандаа

2  |  6
ээж нь ухаалаг юмаа(66.181.176.34) 2023 оны 10 сарын 14

бизнес ийжхөрөнгөтэй эд материал мөнгөөөр баян ч гэсэн сэтгэлээр ба төр улсын төлөө зүтгэсэн нь ямар билээдээ. Нэг хар авгай мөнгө төгрөгөөр түрээ барьж их хуралд нэг удаа суусан. элит гэдэг бол угсаа залгаж төр барилцаж төр улсдаа нэртэй цуутай үйлс бүтээсэн хүнийг л хэлдэг шүүдээ. түүнээс биш мөнгө төгрөгөөр хахаж цацсан нь элит болдогггүй. илл гетс аерикт элит үү? гэх мэт асуудал байна. Харин Кеннеди ч юмуу эсхүл вашингтоны удмыг бол элит гэх л байх. Монголын хувьд Хүрэлсүх гэхэд түүнийг хэзээ ч элит гэхгүй. учир нь тэр элитийн түвшинд хүрэх мэдлэг чадвар, ухаан, ажил үйлсгүй шүүдээ. Энэ

0  |  1
Зочин(103.212.118.156) 2023 оны 10 сарын 14

Эх эцэг нь хүүгээ зовоох юм хийсэн далай ламын хар хөх хэл гозолзоод бүүр хүүг айлгасан байх хүүг өрөвдөж бна

0  |  3
Аёмлү(66.181.160.20) 2023 оны 10 сарын 14

Зарим хүмүүс яг орос хятад шиг сэтгэх юм монголын юм яахаараа тэднийхнээс дор улны байх ёстой гэж бид(монголчууд)ойд төөрсөн сармагчин болжээ өөрийн шашин түүхээ өөрсдийн амаар үгүйсгэх юм (тэд зарим талаар санасандаа хүрчээ)

4  |  1
Juju (103.57.94.33) 2023 оны 10 сарын 11

Eejiin sanaa mash zov.Huuhduud amar amgalan osoj torinoh esdtoi

2  |  0
Rup(77.24.7.205) 2023 оны 10 сарын 14

Төвдүүд түүхэндээ монголчуудад үргэлж л гай удсаар ирсэн. Буддизм ч биш Төвдийн шашин шүүдээ. Далай ламын үйлдлийг хараад л ой гутсан. Им дор улны шашины Богд монголчуудад ямарч хэрэгтэй юм.

5  |  5
Hun(202.9.40.52) 2023 оны 10 сарын 11

Bayan geheeree elite gesen ug bish shu! MONGOL-n Elite humuus daruuhan amidarj,ur huuhdee mundag humuujildeg um baina lee.Bie-ee mash ih ihemseg avj yvdag!

2  |  0
Уншигч (91.20.59.184) 2023 оны 10 сарын 12

Ээж нь зөв ухаалаг шийдвэр гаргаж, нөхцлүүдийг тавьжээ. Өөрийн гэсэн үзэл бодолтой, бие даасан байдал нь таалагдлаа. үн шиг Далай лам харин хүүгийн ээжийг нь ингэнэ гэж санаагүй болов уу.

5  |  0
Зочин(66.181.160.107) 2023 оны 10 сарын 13

Хайран хүүхэд. Тун харамсалтай.

2  |  5
Zochin(49.0.171.112) 2023 оны 10 сарын 13

10 -р Богд Монгол

7  |  1
DR. ADITYA(129.205.113.153) 2023 оны 10 сарын 11

\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  2
DR. ADITYA(129.205.113.153) 2023 оны 10 сарын 13

\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  5
Х(202.9.46.78) 2023 оны 10 сарын 11

Хүүхдээр тоглоод

3  |  2
Оюуны боолчлол(139.5.219.116) 2023 оны 10 сарын 12

Төвдүүдийн оюуны боолчлолоос хэзээ салах вэ

5  |  3
зочин(103.9.90.130) 2023 оны 10 сарын 14

Элит гэдэг үгийг хамаагүй хэрэглэж болохгүй ээ, эд нар баян чинээлэг, том бизнестэй байж болно, харин элит гэхэд ... нөгөөтэйгүүр шашны асуудал шинчэтгэл хйиж чадахгүй л бол цааш ийм маягаар явахгүй

6  |  2
Бурхан ивээг(103.57.92.236) 2023 оны 10 сарын 13

Сайн сайхан бүхнийг хүсье

7  |  3
Top