МАН-ын Удирдах зөвлөл 14:00 цагаас хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 04

"Ногоон автобус"-ны гэх хэргээс үүдэж Хотын дарга Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар өчигдөр /2023.10.02/ ажлаа хүлээлгэж өгсөн билээ. Тэдний хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авч, УИХ дахь МАН-ын бүлэг нь дэмжсэн юм. 

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.10.04/ 14:00 цагт хуралдахаар болжээ.

Энэ талаар өчигдөр /2023.10.03/ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Намын удирдах зөвлөл маргааш Засгийн газрын хуралдааны дараа хуралдана. Хэвлэлээр гараад байгаа нэрсийн зарим нь Удирдах зөвлөл рүү орно, зарим нь орохгүй" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top