Дөл тэмцээн зохион байгуулагдлаа

2023 оны 09 сарын 30

Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хамт олон "Хилчдийн сар" аяны хүрээнд хүүхэд залууст цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх, цэргийн хэргийн мэдлэг, дадлага чадвар эзэмшүүлэх зорилгоор Увс аймгийн Цэргийн штабтай хамтран Улаангом сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд "Дөл" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд таван сургуулийн баг тамирчид өрсөлдсөнөөс Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит I сургууль тэргүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top