Б.Жаргалан: Бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийг ялалт байгуулах тал дээр анхаарч ажиллана

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 28

АН-аас өнөөдөр /2023.09.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан "Сонгуульд нэрээ дэвшүүлсэн бүх эмэгтэйчүүддээ баярлалаа. Намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа, цаашид ч идэвхтэй оролцох байх гэж харж байна.

Миний хувьд надтай өрсөлдсөн бүх бүсгүйтэйгээ хамтарч ажиллах хүсэлтэй байна. Тэдний мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах болно. Бид Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульдд заасан квотыг босго оноо гэж харж байна. Түүнээс давуулж биелүүлэх, эмэгтэйчүүдээ таниулах ажлыг үе шаттай зохион байгуулна. Бүх шатны сонгуульд аль болох олон эмэгтэйг ялалт байгуулах тал дээр анхаарч, дэмжиж ажиллах болно" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top