Эмэгтэй чөлөөт: Япон 6, АНУ 3, Монгол 2 олимпын эрх авчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

Сербийн Белград хотод болж байгаа сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн өрсөлдөөн өчигдөр өндөрлөлөө.

Эмэгтэйчүүдэд нийт 19 орон Парисын олимпын эрх авсан байна. Японы шигшээ баг бүх жинд олимпын эрхээ авсан бол Америк 3, Монгол, Турк, Кыргызстан, Молдав улсууд тус бүр 2, Хятад, Беларусь, Эквадор, Энэтхэг, Швед, Нигер, Польш, Норвеги, Украин, Герман, Франц, Колумби, Куба улсууд тус бүр нэг олимпын эрхтэйгээр ДАШТ-ээ өндөрлүүллээ. Одоо шигшээ багуудын хувьд тивийн болон дэлхийн эрхийн тэмцээн гэсэн хоёр тэмцээн үлдээд байна.

“Парис-2024” олимпын эрх (эмэгтэй чөлөөт бөх)

50 кг: Япон, Монгол, АНУ, Хятад, Турк

53 кг: Япон, Беларусь, Эквадор, Энэтхэг, Швед

57 кг: Япон, Молдав, Нигер, АНУ, Польш

62 кг: Япон, Кыргызстан, Норвеги, Украин, Герман

68 кг: Монгол, Турк, Франц, Молдав, Япон

76 кг: Япон, Кыргызстан, Колумби, АНУ, Куба

Эмэгтэй чөлөөт бөхийн нийт дүн

50 кг. 1. Юи Сусаки (Япон). 2. Д.Отгонжаргал (Монгол). 3. Сара Хильдебрандт (АНУ), Цзыцинь Фенг (Хятад).

53 кг. 1. Акари Фүжинами (Япон). 2. Ванеса Каладзинская (Беларусь). 3. Лусия Епес (Эквадор), Антим (Энэтхэг)

55 кг. 1. Арүна Окүно (Япон). 2. Жакарра Винчестер (АНУ). 3. Мариана Драгуцан (Молдав), Анастасия Блейвас (Герман).

57 кг. 1. Цүгүми Сакүраи (Япон). 2. Анастасия Ничита (Молдав). 3. Хелен Марулис (АНУ), Одунайо Адекурое (Нигер).

62 кг. 1. Айсулуу Тыныбекова (Кыргызстан). 2. Сакүра Мотоки (Япон). 3. Грейс Буллен (Норвеги), Ирина Коляденко (Украин).

59 кг. 1. Чжан Ки (Хятад). 2. Юлия Ткач (Украин). 3. Отели Хойе (Норвеги), Женнифер Рожерс (АНУ).

65 кг. 1. Нонока Озаки (Япон). 2. Мэйси Килти (АНУ). 3. Мими Христова (Болгар), Лили Лили (Хятад).

68 кг. 1. Бусе Тосун (Турк). 2. Э.Дэлгэрмаа (Монгол). 3. Кумба Ларрок (Франц), Ирина Рынгач (Молдав).

72 кг. 1. Амит Элор (АНУ). 2. Э.Даваанасан (Монгол). 3. Жамиля Бакбергенова (Казахстан), Мива Морикава (Япон).

76 кг. 1. Юка Кагами (Япон). 2. Айпери Медет Кызы (Кыргызстан). 3. Татьяна Рентериа (Колумби), Аделайн Грей (АНУ).

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.115) 2023 оны 09 сарын 23

Хөдөө гарч малаа дагасан нь дээрээ

0  |  0
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 23

Эмэгтэй чөлөөтийнхэн яах вэ бас ч хүнд харуулах медальтай, хоёрын хоёр олимпын эрхтэй, МЧБХ гэдэг газар одоо эрэгтэй багаа тараагаад хөдөө мал дээр нь гаргасан нь зөв байх оо, ямар ч ирээдүй, ганц гялтайх ч юм алга

2  |  0
Top