Бага насны хоёр хүүхэд зам тээврийн осолд өртөж, нэг нь газар дээрээ амь насаа алдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа 2 хүүхдийг автомашин дайрсан хэрэг өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр гарчээ.

Тодруулбал, 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж.

Одоогоор тус хэрэгт Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ф(66.181.179.88) 2023 оны 09 сарын 24

Эхнэртэй хүмүүстэй явалдаад бай гэчий минь кк

0  |  0
Иргэн(192.82.65.35) 2023 оны 09 сарын 24

Жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэй 115 км/цагийн хурдтай явж байсан байна.

0  |  1
Top