Э.Дэлгэрмаа ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

Сербийн Белград хотод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий 6 дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 62 кг, 68 кг, 72 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд боллоо.

Эмэгтэй 68 кг-д Энхсайханы ДЭЛГЭРМАА эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Сербийн Эмилия Яковлевичийг 14:4 оноогоор, Казахстаны олимп дэлхийн 4 медальт Елена Шалыгинаг 66 секундэд цэвэр, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрукийг 2:1 оноогоор ялж шөвгийн дөрөв рүү оров.

Хагас шигшээд манай бөх АНУ-ын Эмма Брантилыг цэвэр ялж, аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Өчигдөр шөнө алтан медалийн төлөөх барилдаан болж, Туркийн Бусе Тосунд ялагдсан ч манай бөх эх орондоо ДАШТ-ий мөнгөн медальтай харих боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.78) 2023 оны 09 сарын 22

Баяр хүргэе!

0  |  0
Top