Виталий Оруджев: Парист олимпын жинд барилдах болно

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 21

Чөлөөт бөхийн түүхэнд дэлхийн аварга болсон аавынхаа амжилтыг хүү нь давтсан тохиолдол ердөө ганцхан байдаг. Энэ тохиолдол хэдхэн хоногийн өмнө Белградад боллоо. Эрэгтэй 61 кг-ын жинд түрүүлсэн АНУ-ын Виталий Оруджев аавынхаа шийрийг хатаалаа.

Түүний аав Вугар Оруджев 25 жилийн өмнө АНУ-д шилжиж, иргэншил авсан. Азербайжаны уугуул Вугар Оруджев ЗХУ, ОХУ-ын шигшээ багт 48 кг-ын жинд барилдаж, 1992 оны олимпын хүрэл медальт, 1991, 1995 оны дэлхийн аварга хүн. Одоо Америкт чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажилладаг. Нью-Йорк мужийн Алдрын танхимд сонгогдсон шилдэг мэргэжилтэн.

Сербийн ДАШТ-д түрүүлснийхээ дараа хүү Оруджев ОХУ-ын сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна.

-Аав хүү дэлхийн аварга чөлөөт бөхөд та хоёр л байна.

-Аав минь дэлхийн хошой аварга болохоор л би чөлөөт бөхөд орсон. Гэхдээ би түүхэнд аав хүү хоёулаа дэлхийн аварга болсон тохиолдол байдаг эсэхийг мэддэггүй байлаа. Миний аав олимпын медальтай хүн. Тэгэхээр миний зорилго бол дэлхийн хошой аварга болох, олимпын медалиар аавыгаа давж гарах явдал.

-Тийм болохоор та олимпын жин 57 кг-д шилжиж байгаа юм уу?

-Тиймээ, миний дэлхийн аваргын алтан медаль олимпын бус жингийх. Маргаашнаас би 57 кг-д шилжих бэлтгэлээ эхлүүлнэ. Ирэх жил АНУ-ын шигшээ багийн сонгон шалгаруулалтад ялахын төлөө хичээнэ.

-Таны хувьд Гилман, Ричардас хоёрын хэн нь хэцүү өрсөлдөгч вэ?

-Гилман илүү хэцүү. Гэхдээ би түүнийг нэг удаа ялж байсан.

-Тэгвэл дэлхийд хамгийн хүчтэй өрсөлдөгч тань хэн бэ?

-Хамгийн хэцүү өрсөлдөгч минь би өөрөө. Хэрэв бэлтгэл, форм хэвийн байвал намайг хэн ч ялж чадахгүй.

-Мэргэжлийн Поддубный лигт хүч сорих бодол бий юу?

-Яагаад үгүй гэж? Ирэх жилийн бэлтгэлд саад болохгүй бол урилгыг хүлээн авахад бэлэн байна. Би барилдах дуртай.

-Жирийн үед хэдэн кг байдаг вэ?

-64 кг орчим. Жин хасахад ямар ч асуудал байхгүй. Хэрэгтэй хөтөлбөр боловсруулах бүтэн баг надад бий.

-Та ОХУ-д очиж байсан уу?

-Аавын бэлтгэл хийдэг байсан Владикавказ хотод очиж байсан. Красноярскт Ярыгиний нэрэмжит тэмцээнд оролцоод эхний тойрогт ялагдаж, “энэ аймар бөхчүүдтэй яаж барилдах вэ” гэсэн шоконд орж байлаа. Ингээд илүү хүчтэй болоод дахин ирнэ дээ гэж андгайлж байлаа. ОХУ-ын бөхийн школ бол үнэхээр гайхамшигтай. Абдулрашид Садулаев бол хамгийн шилдэг нь. Орос бөхчүүд чөлөөт бөхийн хамгийн шилдэг нь тул тэдний барилдааныг үзэж, юм сурдаг. Садулаев, Сидаков, Угуев, Абасгаджи Магомедов нар ясны хүчтэй бөхчүүд. Оросын бөхийн школыг маш их хүндэлдэг.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.58.199) 2023 оны 09 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

0  |  0
DR. ADITYA(197.211.58.199) 2023 оны 09 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

0  |  0
Монгол(202.70.37.252) 2023 оны 09 сарын 22

Орос чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн номер нэг гүрэн гэдэгтэй хэнч маргахгүй

1  |  0
103.57.93.253 гэсэн (66.181.161.133) 2023 оны 09 сарын 22

Дагестан ОХУ-ын бүрэлдэхүүнд байгаа. Энэ залуу дагестан хүн. Орос бөхийн сургуулийг л магтсан бнө. Чам шиг АНУс долоосонгүй. Мундаг залуу.

1  |  2
Эгэл(103.57.93.253) 2023 оны 09 сарын 22

оросыг нэг их долоож гэнэ,хуучин хэдэн станыханд бүр цусанд нь шингэжээ

0  |  2
Top