AFC Cup зүүн бүсийн хэсгийн тоглолтод 30 гаруй орны 40 баг өрсөлдөнө

2023 оны 09 сарын 20

Азийн хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээн AFC Cup 2023/24-ийн зүүн бүсийн хэсгийн тоглолт Монгол Улсад болох гэж байна. Азийн хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээний хэсгийн тоглолтод нийт 30 гаруй орны 40 баг шалгаран цомын төлөө өрсөлдөж байна.

Тус багууд 10 хэсэгт хуваагдан цомын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд Зүүн бүсийн хэсгийн 3 удаагийн тоглолт 2023 оны есдүгээр сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 9-ний хооронд Улаанбаатар хотод Монголын Хөл Бөмбөгийн Холбооны талбайд болно.

Уг тэмцээнд Дээд лигийн аваргын цомыг хүртсэн ФС Улаанбаатар клуб улсаа төлөөлөн оролцох ба тэд анх удаа Эзэн багаар эх орондоо Азийн цомын төлөө өрсөлдөх гэж байна.

ФС Улаанбаатар клубын сүүлийн жилүүдэд гаргасан амжилтаас дурдвал:

-“2019 МАЗАЛА дээд лигийн 7р байр авсан

ФС Улаанбаатар багийн сүүлийн жилүүдэд гаргасан амжилтаас дурдвал:

-“2019 МАЗАЛА дээд лигийн 7 дугаар байр авсан

-2020 онд МАЗАЛА дээд лигийн Мөнгөн медаль

-2021 онд Моби Преймер лиг 4 дүгээр байр

-2021 Супер кап Аварга

-2022 онд Моби Преймер лиг Мөнгөн медал

-2023 онд Моби Преймер лиг Алтан медал

-2023 онд Холбооны цомын Алтан медал хүртсэн юм

ФС Улаанбаатар баг нь 2023 оны есдүгээр сарын 21-нд эх орондоо Тайванийн Tainan City багтай хэсгийн эхний тоглолтоо хийх бол аравдугаар сарын 5-нд Тайванийн Taichung Futuro багтай, арваннэгдүгээр сарын 9-нд Макаогийн CPK багтай тус тус тоглоно.

Хөл бөмбөгийн спорт сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжихийг уриалж байна.

Тоглолтын тасалбарын үнэ 10,000₮ ба үзэхээр нэвтрэх үед GS25 ая тухтай дэлгүүрийн асраас шууд худалдан авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top