Сагсан бөмбөг: Монгол Улс Азийн АШТ-ий урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

Өнгөрсөн шөнө Катар улсын Доха хотод 2025 оны FIBA сагсан бөмбөгийн Азийн Аварга шалгаруулах тэмцээний эрх олгох урьдчилсан хэсгийн сугалаа амжилттай явагдаж дууслаа.

Монгол улс Азийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох урьдчилсан хэсгийн сугалаанд анх удаа оролцсон байна. Нийт 24 баг 6 хэсэгт багтсан буюу манай шигшээ баг "С" хэсэгт Хятад, Гуам, Японы шигшээ багуудтай хамт багтжээ. Хэсгийн эхний хоёр байраар шалгарсан багууд шууд Азийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авна. Харин гуравдугаар байрт орсон 6 баг хоорондоо тоглож 4 баг нь эрхээ авах юм.

Манай шигшээ багийн хувьд нутаг дээрээ буюу Монгол Улсад зохион байгуулагдсан 2025 оны Азийн Аваргын урьдчилсан шатанд орох эрхийн төлөөх тэмцээнүүдэд  амжилттай оролцож, албан ёсоор 2025 оны Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхээ авсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2023 оны 09 сарын 20

Хятад, японтой ярилтгүй, ядаж байхад тэр Гуамтай нэг хэсэгт орчихдог, Гуам чинь урьдчилан шатны толгой баг, манайхан бол арай л барахааргүй юм билээ, энэ тоглолтууд нь тэгээд хаана болох юм бэ, эзэн зочин гэж тоглоод тойрох юм уу

0  |  0
Bogd(202.179.24.54) 2023 оны 09 сарын 20

Nar uzehgui l yum bn manaihan\n

0  |  0
Top