AFC Cup тэмцээний зүүн бүсийн хэсгийн тоглолт Монгол Улсад болно

2023 оны 09 сарын 18

Азийн хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээн AFC Cup 2023/24-ийн зүүн бүсийн хэсгийн тоглолт Монгол Улсад болох гэж байна.

Азийн хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээний хэсгийн тоглолтод нийт 30 гаруй орны 40 баг шалгаран цомын төлөө өрсөлдөж байна. Тус багууд 10 хэсэгт хуваагдан цомын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд Зүүн бүсийн хэсгийн 3 удаагийн тоглолт есдүгээр сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 9-ний хооронд Улаанбаатар хотод Монголын Хөл Бөмбөгийн холбооны талбайд болно.

Уг тэмцээнд ФС Улаанбаатар баг Монгол улсаас анх удаа Азийн хөл бөмбөгийн цомын тэмцээний хэсгийн тоглолтод шалгаран эх орноо төлөөлөн оролцож байна.

ФС Улаанбаатар багийн сүүлийн жилүүдэд гаргасан амжилтаас дурдвал:

-“2019 МАЗАЛА дээд лигийн 7 дугаар байр авсан

-2020 онд МАЗАЛА дээд лигийн Мөнгөн медаль

-2021 онд Моби Преймер лиг 4 дүгээр байр

-2021 Супер кап Аварга

-2022 онд Моби Преймер лиг Мөнгөн медал

-2023 онд Моби Преймер лиг Алтан медал

-2023 онд Холбооны цомын Алтан медал хүртсэн юм

"ФС Улаанбаатар" баг нь 2023 оны есдүгээр сарын 21-нд эх орондоо Тайваний Tainan City багтай хэсгийн эхний тоглолтоо хийх бол аравдугаар сарын 5-нд Тайваний Taichung Futuro багтай, арваннэгдүгээр сарын 9-нд Макаогийн CPK багтай тус тус тоголно.

Хөл бөмбөгийн спорт сонирхогч дэмжигч та бүхнийг хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжихийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top