Перу бөө нар Неймарыг хараагаад ч барсангүй

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 14

Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд Өмнөд Америкт эхэллээ. Өчигдөр Перугийн шигшээ баг талбай дээрээ Бразилыг хүлээн авч тоглолоо. Тоглолтын өмнө 10 перу бөө Немарын эсрэг заншил үйлдэж, хараал хийсэн байна.

Тэд цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо Неймарын зурган дээр хүүхэлдэй бэхлэн, зүүн хөлийг нь хүлж, баруун хөлөнд нь сэлэм хатгажээ.

Перу бөө Феликс Рондан “Бид Неймарын хөлийг хүлж, тоглолтыг нь гаргахгүй болгосон. Түүнийг гүйж, гоол хийж чадахгүй, муу тоглуулах нос уншсан. Тусгай, нууц ёлолоор ой ухааныг нь самууруулж, юу хийх гээд байгаагаа ойлгохгүй болголоо” гэж тоглолтын өмнө ярьж байлаа.

Энэ арга тус болсон уу?

Зарим үед тус болсон байж магадгүй. Бразилын баг 1:0 ялалт байгуулсан. 90 дэх минутад Маркиньос ялалтын гоол оруулсан бөгөөд оновчтой дамжуулалтыг түүнд Неймар өгчээ.

Харин бөө нарын хараал Неймарт биш Бразилын довтлогч Ришарлисонд туссан бололтой. Тэрээр хоёр гоол хийсэн ч шүүгч отон тоглолт гээд тооцоогүй юм.

Перу – Бразил 0:1 (0:0, 0:1)

Estadio Nacional del Per

Гоол: 0:1 – 90 Маркиньос.

Перу – Гальесе, Корсо, Абрам, Тапия, Трауко (Валера, 90), Лопес, Йотун, Картахена (Кастильо, 68), Каррильо (Руидиас, 78), Поло (Гримальдо, 46), Герреро.

Бразил – Эдерсон, Данило (Вандерсон, 85), Маркиньос, Габриэл, Лоди, Каземиро, Бруно Гимараэс (Жоэлинтон, 85), Рафинья (Мартинелли, 85), Родриго, Неймар (Рафаэл Вейга, 90), Ришарлисон (Габриэл Жезус, 64).

Шар хуудас: Рафинья (42), Картахена (45), Тапия (48), Лопес (59), Бруно Гимараэс (61).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top