“Хайрын нас” дууны эзэн Э.Цэнгэлмаа СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН боллоо

2023 оны 09 сарын 11

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат дуучин Э.Цэнгэлмаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаажээ.

Урын сандаа 10 гаруй уран бүтээлтэй дуучин бүсгүй маань өөрийн уран бүтээлээ хийхийн зэрэгцээ "Цэнгэлмаа нь туслая" нэртэй зорилтот бүлэгт хандсан хүмүүнлэгийн ажлыг 21 аймагт эхлүүлээд байгаа аж.

Тэрбээр, “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээрээ би гоёж гангарахгүй. Бас угааж баярлахгүй. Энэ том шагналынхаа эзэн байхын тулд хичээх болно. Мөн Дорноговь аймгийн долоодугаар багийн иргэн хөгжлийн бэрхшээлтэй Н.Мөнгөнцэцэг бүсгүйг гэртэй болгох аян өрнүүлж нутагт нь энэ сарын 24 нд "Цэнгэлмаа нь туслая" тоглолтоо хийж өгнө. Энэ бол миний МУСТА болсон шагналаа мялааж байгаа ажил минь юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Ийнхүү Монголд нэгэн хүмүүнлэгийн элч дуучин эгэл ард түмнээсээ төрөн гарч байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
булган(66.181.161.206) 2023 оны 09 сарын 17

амжилт ...улам гэрэлтэж явахыг хүсье

0  |  0
Munduu(139.5.216.132) 2023 оны 09 сарын 12

Уран бүтээлийн амжилт хүсье найздаа

0  |  0
Амжилт(103.57.95.129) 2023 оны 09 сарын 12

Амжилт

0  |  0
П.Мөнх-Эрдэнэ(202.126.88.215) 2023 оны 09 сарын 11

Амжилт хүсье.

0  |  0
хишигээ (66.181.182.134) 2023 оны 09 сарын 11

амжилт\n

1  |  0
Top