Коутиньо, Верратти нар Катарт, Иньеста АНЭУ-д очлоо

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 11

Энэ зун Саудын Арабын багууд хөлбөмбөгийн зах зээл дээр шуугиан тарьсан. Тэд бараг тэрбум еврогоор шинэ тоглогчид худалдан авсан юм. Гэхдээ Саудын мөнгөнд татагдалгүй Катар, АНЭУ зэрэг Ойрхи Дорнодын багт очсон тоглогчид бас байна.

Катар

Филиппе Коутиньо (Аль-Духайль)
 


Барсагаас явснаасаа хойш Английн Астон Вилла-д гайгүй тоглож эхэлсэн ч удалгүй бүрэлдэхүүнээс хасагдсан. Англид ахин 1,5 жил болсныхоо дараа Катарыг зорилоо.

Марко Верратти (Аль-Араби)
 


Верратти 11 жил ПСЖ-д өнгөрөөхдөө 416 тогллтод оролцсон. Түүнийг ПСЖ 40 саяар зарсан гэж байгаа.

Абду Диалло (Аль-Араби)
 


Сенегал хамгаалагч ПСЖ-д багтаж чадалгүй, Катар явлаа.

Родриго, Тьяго Мендес (Аль-Райян)

32 настай Родриго Лидст гурван жил болсны эцэст Аль-Райянд очлоо. Одоогийн байдлаар эхний хоёр тоглолтод 1 гоол, 12 оновчтой дамжуулалт өгөөд байна.

после трех лет в «Лидсе» подписал контракт с « ом». Уже набирает результативные баллы – 1+1 в двух матчах за новую команду. Лилль, Лион багуудад тоглож байсан Тьяго Мендес шинэ багийнхаа бүх тоглолтод оролцож байгаа.

АНЭУ

Андрес Иньеста (Эмирейтс)
 


Японы Виссел Кобе багийг орхисон түүнийг зодог тайлна гэж бүгд бодож байсан ч 39 настай Иньеста шинэ орон үзэхээр одсон байна.

Фернандо (Аль-Жазира)
 


Тэрээр ОХУ, Хятад, Туркт тоглож байсан.

Александр Меркель (Хатта)
 


Миланд тун дажгүй тоголж байсан түүнийг Австри, Нидерланд, Саудын Араб, Туркийн лиг сайн мэднэ.

Лука Миливоевич (Шабаб Аль-Ахли)
 


Кристал Пэласын домог ч гэж хэлж болохоор Лука зодог тайлахынхаа өмнө Арабт мөнгө олохоор шийджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top