Хөлбөмбөг: Саудын Арабын наймааны цонх хаагдаж, Европ тив амсхийв

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

Пүрэв гарагаас Баасан гарагт шилжих шөнө Саудын Арабын хөлбөмбөгийн лигийн наймааны цонх хаагдлаа.  Ингэхээр Европоос том тоглогчдыг худалдан авах ажил нь өвөл болтол хойшлогдлоо гэсэн үг. Энэ зун зах зээлд Саудын Араб гэсэн маш том өрсөлдөгч гарч ирэн, Европын багуудаас бараг хүссэн тоглогчдоо авч байсан.

Ямар ч гэсэн Ливерпулийн Мохамед Салах Араб явсангүй үлдлээ. Наймааны цонхны сүүлийн өдрийн хамгийн том наймаа нь бразил хамгаалагч Луис Фелипег “Аль-Иттихад” баг 25 сая еврогоор авсан наймаа байв.

● Саудын багууд энэ зун 53 сая еврогоор тоглогчдоо зарсан бол бараг тэрбум еврогийн худалдан авалт хийсэн байна. Эндхийн лиг зарлагаараа дэлхийд 4-т орж ирсэн. Тэд 16 тоглогчийг тус бүр 25 саяас дээш үнээр авчээ.

● Хамгийн үнэтэй наймаа нь Бразилын Неймар байлаа. Түүнийг 90 сая еврогоор Аль-Хилаль  баг авсан.

●Саудын Арабын лигийн хөлбөмбөгчдийн нийт үнэ 1,113 сая евро.

● Аль-Хилаль баг Неймараас гадна Малкомыг 60 сая еврогоор авсан. Энэ баг зун 353,1 сая евро үрсэн нь дэлхийд 2-т бичигдэх том мөнгө байлаа. Түүний өмнө Английн Челси (464,1 сая евро) бичигджээ.

● Гэхдээ Араб мөнгөнөөс татгалзах хүн бас байсан. Тони Кроос хүний эрхийг зөрядөг оронд рчихгүй гэсэн бол Лука Модрич Мадридын Реал багтаа үнэнч гэдгээ илэрхийлсэн. Дасгалжуулагч Карло Анчелотти, Жозе Моуриньо нар ч мөнгө чухал биш гэж хэлсэн..

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top