THUNDER | Зочин уран бүтээлчдийг танилцуулж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

 

Энэ долоо хоногийн бямба гарагт буюу есдүгээр сарын 9-ний өдөр реппэр Thunder өөрийн анхны бие даасан "Нэг л өдөр" тоглолтоо хийж, Төв цэнгэлдэх хүрээлэнд гал асаахаар зэхэж байна. 

Хөгжим сонирхогч хүүхэд, залууст уран бүтээлээрээ дамжуулан чухал мессэж өгч чаддаг тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд гаргасан хит дуунуудаа энэхүү үдэш толилуулах аж. Өнгөрсөн хугацаанд реппэр Thunder Монголын шилдэг олон артистуудтай хамтарсан уран бүтээл гаргасан. Эдгээр уран бүтээлчид түүний тоглолтод хүрэлцэн ирэхээс гадна өнөө цагийн шилдэг уран бүтээлчид мөн хит дуунуудаасаа толилуулна. 

Дашрамд дурдахад "Нэг л өдөр" тоглолтын тасалбар дуусах дөхөж байгаа тухай зохион байгуулагчид анхааруулжээ. Тасалбарыг shopppy.mn болон GS25-ийн салбаруудадаас худалдан авах боломжтой. 

Ингээд реппэр Thunder-ийн анхны бие даасан тоглолтод хүрэлцэн ирэх уран бүтээлчдээс танилцуулъя.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top