"Тоонот" рекордс халуун ам бүлээрээ амьдралын тухай хүүрнэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 06

Чадварлаг уран бүтээлчдээр эгнээгээ тэлсээр байгаа "Тоонот" рекордсын уран бүтээлчид "Амьдрал гэж юу вэ" нэртэй шинэхэн уран бүтээлээ танилцууллаа.

Хүн бүхэнд амьдралыг харж, мэдэрч, ойлгох өөр өөрийн өнцөг бий. Энэхүү ойлголтоо сонсогчдодоо хүргэхийн тулд халуун ам бүлээрээ нэгдсэн "Тоонот" рекордсын уран бүтээлчид энэ сарын 9-ний өдөр зохион байгуулагдах реппэр Thunder-ийн "Нэг л өдөр" тоглолтод мөн оролцно.

Атгасан гар шиг нэгдэж чаддаг тус рекордсын уран бүтээлчид амьдралын тухай ийн өгүүлжээ. Харин таны бодлоор амьдрал гэж юу вэ?...

"Нэг л өдөр" тоглолтын тасалбарыг shoppy.mn сайтаар дамжуулан худалдан авах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top