Сагсан бөмбөгийн ДАШТ: АНУ Италийг өрөвдсөнгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 06

Азийн гурван оронд явагдаж байгаа сагсан бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын өрсөлдөөн өчигдөр эхэлсэн. Хагас шигшээд өрсөлдөх эхний хоёр багийн нэр тодорлоо.

АНУ - Итали 63 : 100

Итали: Фонтеккио - 18, Тонут - 11, Списсу - 8, Мелли - 5, Риччи - 5, Диуф - 4, Северини - 4, Прочида - 4, Датоме - 3, Полонара - 1, Спаньоло, Пайола

АНУ: Брижес - 24, Халибёртон - 18, Ривз - 12, Брансон - 9, Ингрэм - 8, Банкеро - 8, Портис - 7, Харт - 5, Кесслер - 4, Эдвардс - 3, Джексон - 2, Джонсон

Литвад ялагдаж, “ухамсрын шанаа” хүртсэн АНУ-ын баг энэ ДАШТ дэх хамгийн шилдэг тоглолтоо өчигдөр харууллаа. Италийн багийг 37 онооны зөрүүтэй ялж, хагас шигшээд шалгарлаа.

Жарен Жексон алдаа гаргасаар 11 минут л талбайд гарсан ч америкчууд биеийн хүч, чадвараар илүүрхлээ. Тэд эхний үеийг 24:14, хоёрдугаар үеийг 22:10 тэргүүлж, завсарлага болоход 22 онооны илүү болсон байлаа. Италийн багийн шидэлт орохгүй, хамгаалалт сул, бүх юм нь болсонгүй. ДАШТ-ий хагас шигшээгийн өрсөлдөөн гэхээсээ илүү хэсгийн эхний шатанд хамгийн муу багийг том нь балбаж байгаа мэт л тоглолт байв.

Энтони Эдвардс талбай дээр 18 минут гарч, дөнгөж 3 оноо, 1 самбар, 1 дамжуулалт өгсөн. Тиймээс Микал Брижес 24 оноо, 7 самбартай, Тайриз Халибёртон 18 оноо, 4 самбар, 5 дамжуулалт хийж, ажлыг нь хийлээ. Италийн багаас 18 оноо, 5 самбартай Симоне Фонтеккио тэргүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top