Автомашинтай иргэд нууранд осолдож, амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Өчигдөр буюу наймдугаар сарын 30-ны өдөр хоёр иргэн нуурт осолдож, амь насаа алдсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Ногоон нуур гэх газарт "Hyundai Porter" маркийн тээврийн хэрэгсэл нуурын усанд осолдож, эрэгтэй, эмэгтэй хоёр хүний амь нас хохирчээ. Дээрх хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар бүртгэлд аван шалгаж байна.

Иймд, иргэд та бүхэн гол, мөрөн, нуур гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top