Жан Беленюк ДАШТ-д оролцоно

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

“Токио-2020” олимпын наадмын сонгомол бөхийн төрлийн аварга, дэлхийн хошой аварга, Украины депутат  Жан Беленюк ДАШТ-д оролцохоор бэлтгэлдээ гарчээ.

Украины шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Владимир Шацких “Манай аварга бага зэрэг бэртэлтэй байгаа. ДАШТ-ээс өмнө ямар нэг тэмцээнд оролцуулах бодолтой байна. Ямар ч гэсэн олимпын эрхээ авч чадна гэдэгт итгэж байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Жан Беленюк саяхан холимог тулааны Bellator холбооны дунд жингийн аварга Ярослав Амосовтой хамтарсан бэлтгэл хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top