Хохирогч бол ЯЛТАН БИШ

2023 оны 08 сарын 25

Саяхан ах руугаа мөнгө шилжүүлсэн юм. Гэтэл өөр данс руу андуурч хийснээ нэг цагийн дараа мэдэв. Ингээд эхлээд тухайн банканд хандах ёстой гэж бодож, өөрт хамгийн ойр “Хаан” банкны салбарт очиж өргөдөл гаргалаа. “Хаан” банк “Харилцагчтай нь холбогдох боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад ханд. Данс эзэмшигчийн бүртгэлтэй байгаа утасны дугаарын орох ярианы эрх хаагдсан байна” гэв. Энэ дагуу цагдаагийн байгууллагад өргөдөл гаргалаа.

Хэн ч байсан аль болох гэртэйгээ ойрхон цагдаагийн байгууллагад хандах байх. Очоод “Өргөдлөө хаана өгөх вэ” гэж асуутал өмнөөс “Өргөдлөө бичсэн юм уу” гэж зандрахад нь хиртхийн цочив. Уг нь бид чинь “цагдаа намайг хамгаална” гэж итгэдэг, найддаг. Тэр итгэл, найдвараараа ханддаг шүү дээ. Гэтэл дүрэмт хувцас өмссөн цагдаа гэхээр л бусадтай хүнлэг энэрэнгүй харилцах гэх зүйлийг мартчихдаг бололтой. Хохирогч байтугай шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй бол сэжигтэн, гэмт хэрэгтэн  ер хэнтэй ч цагдаа хуулийн дагуу, хүн ёсоор харилцах учиртай баймаар. Гэтэл цагдаагийн газарт өндөр албан тушаалтан, сайд, дарга, олны танил хүмүүс л “хаан”, “заан” байдаг. Хэрэг нь ч цайрч, энхийн цагаан тагтаа болоод “нисчихдэг”. Энгийн иргэд хэн ч биш, бүр хүн биш байдаг бололтой юм.

Болсон явдлыг ярихад “Залуу хүн байж ухаан санаа чинь хаана явж байсан юм бэ” хэмээн өмнөөс нүүр нүдгүй загнахад нь айж, ичээд гараад гүймээр санагдсан. Тэгээд залгуулаад “Ажилгүй зүгээр сууж байгаа хүмүүс дээр ирж байгаа юм шиг л байх юм. Чадахгүй бол банкан дээр очоод чаддаг хүнээр нь хийгэхгүй яасан юм, чи” хэмээн дахиад л загнаастай. Гэтэл залуу хүн гэхээрээ алдаж болохгүй байх  ёстой юм биш шүү дээ. Залуу ч гэсэн бид адилхан л хүн шүү дээ. Хүн л юм болохоор ядарна, өвдөнө, алдана, ононо. Мэдүүлэг өгч байхдаа “Яг энэ газар автобусанд явж байхдаа хийсэн юм” гэтэл “Өөр хорооны нутаг дэвсгэрт  явж байхдаа хийсэн юм уу” хэмээн дахиад л зандрангуй асуух жишээтэй.

Энэ бүхнээс хохирогч атал яг л ялтан мэт сэтгэгдэл авсан. Мөнгөө биедээ авч яваад алдаагүй болохоор уг нь аль хорооны нутаг дэвсгэрт  явж байсан нь нэг их  хамааралгүй мэт санагдах юм. Мэдүүлэг өгснөөс хойш цагдаагаас сураг алга. Тэмдэглэж авсан утасны дугаар руу нь хэчнээн залгавч холбогдох боломжгүй. Би ч гэсэн хийх юмгүй, хэтэрхий завтайдаа цагдаад өргөдөл өгөөгүй. Андуурч өөр дансанд шилжүүлсэн мөнгө оюутан хүнд тийм ч бага юм биш. Алдах онох юм хүнд бишгүй л тохиолдоно. Алдаагаа дахин давтах биш алдаанаасаа суралцаж, дахиж алдахгүй л байхад болно.

Харин цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй  харилцаж байгаасай. Дүрэмт хувцас, мөр дэс гэдэг бусдыг доромжлох, дээрэлхэх, үл тоох, заналхийлэх хэрэгсэл биш. Цагдаагийн үүрэг ч гэсэн бусдыг үл тоосон, заналхийсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл эрхлэхгүй байх гэж хуулиар заагдсан байдаг. Үүргээ мартсан цагдаа үнэнч шударга ажилладаг гэдэгт ч итгэл төрөхгүй юм. Хохирогч бол ялтан биш гэдгийг ялгаж ойлгоогүй цагт цагдаа нар маань цагдаа биш байсаар дуусах байх даа.

 

Г.УРАНЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяраа(202.126.90.83) 2023 оны 08 сарын 28

Зарим ажилдаа сайн цагдаа нар байгаа.ихэнх нь бүдүүлэг балай юмнууд байдаг

0  |  0
Лха(66.181.190.66) 2023 оны 08 сарын 28

Эрийн муу цагдаа гэж үнэхээр үнэн үг шдээ найдалтгүй улсууд чинь цагдаа

1  |  0
hm(202.126.90.94) 2023 оны 08 сарын 28

би ч бас энэ хавар ороод үзсэн. бас л загнуулах маягтай. Тэгээд өргөдлөө бичээд өгөх гэсэн хэлтсийн дарга цохсоны дараа л авна, хамаагүй өргөдөл авчихвал загнуулна гэнэ. За тэгээд тэр хэлтсийн даргыг нь ажил дээр ирэхийг нь өдөржин хүлээлээ. Хэрэв хэрэг гарсан бол иймэрхүү хүнд суртал яриад л суугаад байх юм байна. За тэгээд өнөөдөх нь ч ажил дээрээ ирдэггүй, сүүлдээ уур ч хүрээд, жаахан хэрүүл хийлээ. Тэгсэн нэг байцаагч дээр оч гэнэ. Өнөөх нь бас нэг хүн байцаагаад завгүй. Ёстой шуурхай байх ёстой газар бөөн хүнд суртал. Залхсан

1  |  0
Зочин(59.153.114.217) 2023 оны 08 сарын 28

Ёстой солиотой юмнууд байдийш.

1  |  0
sainaa(66.181.161.50) 2023 оны 08 сарын 28

naad tsagdaa nertei maluudiig hev juramd n ug\n

1  |  0
Зочин(202.21.107.56) 2023 оны 08 сарын 27

Цагдааг хүн болгон дээрэлхэж доромжилсоор байгаад ихэнх нь ажлаасаа гарчихсан. Одоо маш их орон тооны дутуу ажиллаж байгаа. Урьд айхтар шигшиж ажилд авдаг байсан. Одоо хэн дуртайг нь авахаас өөр аргагүй. 1 байцаагч дээр өчнөөн хэрэн овоорчихсон. Нөгөө хэд нь мэргэжлийн хүрээнд ажиилах боломж ч байхгүй хүсэл ч байхгүй болсон доо. Уг нь хэн дуртай нь цагдааг доромжиллох биш шаардлагын нь биелүүлж харьцаад дараа нь харин ажлын өндөр шаардлага араас нь таьдаг байх хэрэгтэй. Хээ ч өдөр бүр хараалгаж зүхүүлж амьдрахыг хүсэхгүй

1  |  1
Irgen(103.57.92.163) 2023 оны 08 сарын 26

Ene bol systemiin uvchin l duu. Anh orson shine tsagdaa iim zan suugaagui baidag. Aajim aajimaar orchin n humuujuuldeg. Huuchin tsagdaa nar, darga nar n systemteigeer uursdiin 1 bolgodog yum.

1  |  0
Do(103.212.117.28) 2023 оны 08 сарын 28

Aa muusain yumnuud nadaas aij yavah estoi gesen ug nuuren deer ni siileestei humuus shu de. Tsagdaa geheeree neeh oogui, alddaggui ch humuus bish. Ochnoonooroo huulia zorchood heregten bolson l bdag shu de

1  |  0
Зочин(139.5.217.96) 2023 оны 08 сарын 28

Цагдаа ер нь яах гэж бдг юм бэ.жижиг асуудлыг ч гэсэн шииддэгуй юм билээ.хохирогчтой яг ялтаны хэмжээнд харьцана.иргэд цагдаа хамгаална гэж дууддаг.мөрдлөг явуулхаас ттөвөгшөөгөд аргалдаг болжээ.тэтгэвэрээ хүлээгээд гиюүрээд бдггуй юмуу бұү мэд.

3  |  1
**(202.126.90.67) 2023 оны 08 сарын 27

Цагдаа араншин

0  |  1
Уншигч(103.212.117.25) 2023 оны 08 сарын 28

Монголын шүүх хохирогчийг ялтан болгодогшдээ мөнгөтэй даргад үйлчилдэг байгууллага бол шүүх цагдаа

1  |  1
Сайн цагдаа (202.126.90.13) 2023 оны 08 сарын 28

Өнчин хагас өнчин юмнууд цагдаа болдог. Халагдлаа гэхэд хамгаалалтын албанд орчихно гээд бардам дээрэнгүй. Яргачин эвдэрсэн зантай. Тэгээд зарим нь хараал идээд чадардаг

1  |  6
Top