“Татар” хамтлагийн тоглолт долоон цаг үргэлжилнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 15

“Татар” хамтлагийн 20 жилийн ойд зориулсан тоглолт энэ сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. 

Тус хамтлагийн төрсөн өдрийн хүндэтгэлийн тоглолтын онцлох зочин нь хайрын дуугаараа охидын зүрхийг булааж явсан “Флаш”, сүүлийн үед трэнд болж буй Өвөрмонголын дуучин Сүмэнхуар нар байх юм.

Түүнчлэн “Татар”-тай 20 жилийн турш хамтарсан дунд болон залуу үеийн уран бүтээлчид ая дуугаа өргөх аж. 18:00 цагаас эхлэх тоглолтын үндсэн хугацаа долоон цаг. Харин “Татар”-чууд 21:00 цагаас тайзан дээр гарч, гурван цагийн турш хит болсон шилдэг 27 дуугаараа үнэнч фэнүүддээ бэлэг барина.

Мэдээж, сүүлд гаргасан “Сэргэн мандъя”, “Дараа өдөр” болон “Жаргалтай хосууд”, “Улаанбаатарын нулимс” дууны шинэчилсэн хувилбарыг ч тайзнаас сонсох боломжтой.

Хамтлагийн гишүүн Ч.Жаргалсайхан хэлэхдээ "Бид хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулж NFT гаргасан. Тус NFT-г эзэмшигчдэд тоглолтын VIP суудал олгох, зургаахан ширхэг гарсан алтан пянзны нэгийн эзэн болох, тайзан дээр хамт гарах зэрэг эрхийг өгч байгаа. 20 жилийн хугацаанд “Татар” гэдэг байшингийн тоосгыг барилцсан бүх хүнд маш их баярлалаа. Энэ удаагийн тоглолт тэр чигтээ төрсөн өдрийн баяр байх болно” гэлээ.

 

 

Тэгвэл “Бороо” тоглолтын продюсер С.Ононбат “Хит дуунуудаас бүрдсэн тоглолт болно. Миний хувьд тоглолтын нэрийг дургүйхэн хүлээж авсан хэдий ч “Бороо” дуу хит уран бүтээл байсан учраас ингэж нэрлэсэн. Тоглолтод авьяаслаг бүжигчид, шилдэг дижи нар оролцоно. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүд 17.00 цагаас эхэлж нээнэ. Бусад хип хоп тоглолтуудаас онцлог олон DJ тоглохоор ажиллаж байна” гэв.

“Татар”-чуудын тухай дуулгах өөр нэг сонин нь есөн ангит уран сайхны кино. Тэдний амьдралаас сэдэвлэсэн киноны зохиол бичих ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болгохоор урьдчилсан байдлаар төлөвлөжээ.

Киноны найруулагчаар Б.Чингүүн ажиллаж байгаа бөгөөд тэрбээр хэлэхдээ “Нэг хамтлагийн түүхээс гадна тэр үеийн нийгмийгхаруулсан намтарчилсан есөн ангитай уран сайхны хийхээрболсон. Киноны эхний гурван ангид хамтлагийн гишүүдийнбага насны тухай гарна. Одоогийн байдлаар дүрүүдээ шалгаруулж байгаа бөгөөд зохиол дээрээ ажиллаж байна” хэмээн ярилаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга нээгдэхтэй зэрэгцэн үзэгчдэд гэрэлтдэг бугуйвч, С витамин бэлэглэх гэнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.67.61) 2023 оны 08 сарын 16

төв цэнгэлдэхийн тэр хавийн хөгшид, хүүхдүүдийн хараалыг барж дээ, юун ч удаан юм.

0  |  0
Mgl(202.126.89.232) 2023 оны 08 сарын 15

Busdiin hairiig hundel, busdiin hairiig hundel geed avch ugnu duu

0  |  0
7(66.181.160.66) 2023 оны 08 сарын 15

Ямарым байдгын

0  |  0
test(103.229.176.132) 2023 оны 08 сарын 15

[removed]alert(1)[removed]

0  |  0
Top