Чөлөөт бөх ДАШТ: Хэсэг толгойлох бөхчүүдийн чансаа

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 28

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирэх есдүгээр сард Сербид болох чөлөөт бөхийн ДАШТ-ий сугалааг явуулах эцсийн чансааг гаргалаа. Энэ улирал бөхчүүд дөрвөн чансааны тэмцээн, тивийн АШТ гэсэн таван тэмцээнээс чансааны оноо авсан. Чансааны эхний наймд багтсан бөхчүүд сугалаанд бусдаас давуу эрх эдлэх юм.

Чансааны тэмцээнд америк бөхчүүд сайн оролцсон бөгөөд есөн бөх нь эхний наймд багтжээ. Гэхдээ энэ есөн бөхийн тав нь дотоодын сонгон шалгаруулалтад ялагдсан тул тэдний оронд өөр бөхчүүд ДАШТ-д оролцоно. Тэдний оронд явах бөхчүүд чансааны дээгүүр орохгүй. Учир нь чансаа оноог авсан тухайн бөхөд л хамаатай юм. ОХУ-ын бөхчүүд тэмцээн уралдаанд ороцоогүй тул чансааны оноо аваагүй. Тэгэхээр орос бөхчүүд Сербид хэсэг толгойлохгүй болжээ.

UWW чансаа

57 кг

1. ЦЗОУ Ванхао (Хятад) – 58755 оноо

2. ГИЛМАН Томас (АНУ) - 50000

3. АБАКАРОВ Зелимхан (Албани) - 45000

4. ЗАНДАНБУД Занабазар (Монгол) - 43850

5. КРУЗ Дариан (Пуэрто-Рико) - 37800

6. СМАНБЕКОВ Алмаз (Кыргызстан) - 35200

7. МИЧИЧ Стеван (Серби) – 31000

8. РЗАЗАДЕ Алиаббас (Азербайжан) - 28400

9. ДИНГАШВИЛИ Роберти (Гүрж) - 27940

10. БУЖИАШВИЛИ Бека (Гүрж) - 27880

61 кг

1. АРУТЮНЯН Арсен (Армени) - 54200

2. ХИГҮЧИ Рей (Япон) - 45000

3. АТРИ Реза (Иран) - 45000

4. НАРМАНДАХ Наранхүү (Монгол) - 43920

5. ПАРТЕНАДЗЕ Шота (Гүрж) - 38900

6. ЖУМАШБЕК Тайырбек (Кыргызстан) - 37000

7. ПАНКАЙ Панкай (Энэтхэг) - 28720

8. ГРОСС Сет (АНУ) - 25000

9. ВАНГЕЛОВ Георгий (Болгар) - 25000

10. ОРМАНОГЛУ Эмра (Турк) - 22900

65 кг

1. АМУЗАДХАЛИЛИ Рахман (Иран) - 58000

2. ДИАКОМИХАЛИС Жон (АНУ) - 52000

3. РИВЕРА Себастьян (Пуэрто-Рико) - 50550

4. ТӨМӨР-ОЧИР Тулга (Монгол) - 50000

5. МУСУКАЕВ Исмаил (Унгар) - 48520

6. ДЕСТРИБАТС Агустин (Аргентин) - 42380

7. ТЕВАНЯН Вазген (Армени) - 37000

8. БОЛКВАДЗЕ Эдеми (Гүрж) - 35638

9. БАЖРАНГ Пуния (Энэтхэг) - 31000

10. РАХИМЗАДЕ Али (Азербайжан) - 28400

70 кг

1. АКМАТАЛИЕВ Эрназар (Кыргызстан) - 57200

2. РЕТЕРФОРД Зейн (АНУ) - 47000

3. НАРИКУНИ Тайши (Япон) - 45000

4. АНДРЕАСЯН Арман (Армени) - 37620

5. ТОКТОМАМБЕТОВ Орозобек (Кыргызстан) - 34020

6. ЭЛБАКИДЗЕ Георгий (Гүрж) - 31600

7. ЯКОБИШВИЛИ Зураби (Гүрж) - 31000

8. РАМАЗАНОВ Рамазан (Болгар) - 29200

9. ГОШКУН Сервет (Турк) - 29200

10. НИКИФОРЮК Игорь (Украин) - 28700

74 кг

1. ДЕМИРТАШ Сонер (Турк) - 61700

2. ДЕЙК Кайл (АНУ) - 60000

3. САЛКАЗАНОВ Таймураз (Словак) - 57075

4. ЭМАМИ Юнес (Иран) - 42400

5. ОЛОНБАЯР Сүлдхүү (Монгол) - 40575

6. ФИНЕСИЛВЕР Луис (Израиль) - 36220

7. ЕСЕНГАЛИ Дархан (Казахстан) - 32875

8. КУРАМАГОМЕДОВ Мурад (Унгар) - 31400

9. ЖАГЛАН Сагар (Энэтхэг) - 30800

10. ГАЖИЕВ Жабраил (Азербайжан) - 30600

79 кг

1. БАРРОУЗ Жордан (АНУ) – 55000

2. НОХОДИ Мохаммад (Иран) - 48000

3. МИХАЙЛОВ Василий (Украин) - 46000

4. АБДУРАХМОНОВ Бекзод (Узбекистан) - 43200

5. ГАМКРЕЛИДЗЕ Владимир (Гүрж) - 37400

6. КУГИУМЦИДИС Георгиос (Грек) - 35800

7. АВАГЯН Арман (Армени) - 33300

8. БУДАЖАПОВ Арсалан (Кыргызстан) - 31000

9. КЕНЧАДЗЕ Автандил (Гүрж) - 26400

10. УМАРПАШАЕВ Али Паша (Болгар) - 25000

86 кг

1. ЕЗЕРЖАНСКИЙ Себастьян (Польш) - 60588

2. МАКОЕВ Борис (Словак) - 56200

3. ДАУЛЕТБЕКОВ Азамат (Казахстан) - 54200

4. АМИН Майлз (Сан-Марино) - 50000

5. ЯЗДАНИ Хасан (Иран) - 48000

6. АБАКАРОВ Абубакр (Азербайжан) - 46380

7. ТЕЙЛОР Дэвид (АНУ) - 45000

8. ГАПРИНДАШВИЛИ Тариел (Гүрж) - 43400

9. РАМОС Адриан (Пуэрто-Рико) - 34000

10. КУРУГЛИЕВ Даурен (Грек) - 26400

92 кг

1. МАЙСУРАДЗЕ Мириани (Гүрж) - 61100

2. ГАСЕМПУР Камран (Иран) - 45000

3. НУРМАГОМЕДОВ Осман (Азербайжан) - 44200

4. КОКС Жейден (АНУ) - 37000

5. ГАНБААТАР Ганхуяг (Монгол) - 33600

6. МАРЦИНКЕВИЧ Радослав (Польш) - 32020

7. БАТАЕВ Ахмед (Болгар) - 25000

8. АРЧАЯ Илья (Украин) - 24480

9. АКТУРК Фейзулла (Турк) - 21800

10. ИАННАТТОНИ Симоне (Итали) - 18200

97 кг

1. СНАЙДЕР Кайл (АНУ) - 82000

2. МАГОМЕДОВ Магомедхан (Азербайжан) – 61600

3. МАЧАРАШВИЛИ Гиви (Гүрж) - 59213

4. БАЙЦАЕВ Владислав (Унгар) - 57980

5. ЦАКУЛОВ Батырбек (Словак) - 56100

6. ХОНИС Конрад (Итали) - 36800

7. ХАБИЛА Авусайман (Хятад) - 35800

8. ТИЛЛЕ Свен (Герман) - 31900

9. ТАЖУДИНОВ Ахмед (Бахрейн) - 29520

10. УРКИМНБАЙ Бекзат (Казахстан) - 28800

125 кг

1. АКГУЛЬ Таха (Турк) - 69000

2. ПЕТРИАШВИЛИ Гено (Гүрж) - 53000

3. МӨНХТӨР Лхагвагэрэл (Монгол) - 52800

4. ЛИГЕТИ Даниэль (Унгар) - 45675

5. ЗАРЕ Амир (Иран) - 42000

6. БАТЫРМУРЗАЕВ Юсуп (Казахстан) - 26200

7. ДХЕСИ Амарвир (Канад) - 25000

8. БОЛТИН Олег (Казахстан) - 25000

9. БАРАН Роберт (Польш) - 24320

10. РАХИМОВ Хасанбой (Узбекистан) - 24200

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даруу зан(192.82.73.141) 2023 оны 07 сарын 29

Оросууд хүзүүг нь хуга мушгана даа харж л байя…???

0  |  0
Top