Хэнтийн наадмыг чимсэн 99 шарга гүү

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 28

Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна.

Аймгуудын наадмын нээлт тус бүртээ өндөр ач холбогдол өгсөн, өөрсдийн гэсэн өнгө аястай, ард түмнээ цэнгүүлсэн, өвөрмөц хөтөлбөрөөр дүүрэн байлаа.

Хэнтий аймгийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав найруулжээ.

Шинээр байгуулсан Цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолд 1700 гаруй хүн оролцжээ.

Хэнтийн наадмын нээлтийн нэгэн онцлог нь Төв цэнгэлдэхэд орж ирсэн 99 шарга гүү байв. Найруулагч Э.Ёндоншарав энэ тухайд "Сүүлийн 300-400 жил Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг дор цуглаагүй 99 шарга гүү Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын нээлтэд оролцлоо" гэж онцолжээ. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шилээ(66.181.160.126) 2023 оны 07 сарын 30

Төрийн ёслслд азрага, ядахдаа морь байдаг Хэзээнээс гүү ордрг боловоо?

0  |  1
Top