Ж.Мөнхбат аваргын баримлыг Ж.Түмэнчулуун барималч урлажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 24


Төв аймгийн Эрдэнэсант сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн түүхэн ойн баяр наадам, мөн тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн анхны мөнгөн медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хүрэл медальт, Даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын цээж баримлыг хань ижил, үр хүүхдүүд нь нэрэмжит сургуулийнх нь өмнө сүндэрлүүлжээ. 

Энэхүү баримлыг Архангай аймгийн Хашаат сумын харьяат барималч Ж.Түмэнчулуун бүтээжээ.
 


Мөн энэ үеэр аваргын гэр бүлийнхэн Эрдэнэсант сумын уугуул иргэн Гомбосүрэнгийн гэр бүл, "Ротари" клубийнхэнтэй хамтран, Эрдэнэсант сумын сургуулийн номын санг иж бүрэн шинэчлэн тохижуулснаа хүлээлгэн өгсөн байна. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гэр бүл(202.126.88.206) 2023 оны 10 сарын 11

Их аваргатай нүгэлтэй адилхан баримал болжээ. Уран барималчид нь баярлалаа

0  |  0
Зангараг(64.119.19.32) 2023 оны 10 сарын 11

Түмэнчулуун өөр хүний цээж баримлыг Мөеөө аваргын хөшөө гэж гүжирдэж аваргын үр хүүхэд гэр бүлийн хүмүүсийг залилан мөнгий нь завшсан юм шиг харагдаж, уншигдаад байна.

0  |  1
Top