ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод баруун хойш мөр гаргаарай

2023 оны 07 сарын 14

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН НЭГ ЦАГААН ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.07.14, Баасан гараг
  • Билгийн тооллын: 27
  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 05.07-20.49
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Уул

Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top