ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр эм, эмнэлгийн элдэв үйлд сайн

2023 оны 07 сарын 03

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.07.03, Даваа гараг
  • Билгийн тооллын: 15
  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 04.58-20.55
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top