ТУЗ-ийн даргын суудлаас бууж, хил давсан Д.Эрдэнэбилэгийг ШУВУУ ажиллагаагаар авчрах уу?

2023 оны 06 сарын 28

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан Худалдаа Хөгжлийн Банк  санхүүжилтийнхээ 72.4 хувийг төрөөс гаргуулсан гэх асуудалд холбогдсоныхоо араас “Цемент Шохой” ХК-тай холбоотой хэрэгт нэмж шалгагдаж 2019, 2022 онуудад ТҮР СААТУУЛАГДАЖ байсан “сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэг дөрвөн сар гаруйн өмнө буюу 2023 оны хоёрдугаар сарын 9-нд Сингапур руу эмчилгээ хийлгэнэ гэж яваад ирээгүй нь тодорхой болов.

2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газарт 5 цагийн турш байцаагдаад, гэртээ буцаж байсан Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гурван жилийн дараа буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 19-нд АТГ-т түр саатуулагдаж, байцаалт өгч байсан юм.

Харин үүнээс нэг хоногийн дараа буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэж байх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

"Д.Эрдэнэбилэг гэдэг хүн төрд гомдож байна гэдэг асуулт, хариулт бол ямар ч логикгүй. Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан. Өөрийн шүүгчтэй. Шулуухан хэлэхэд, Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч болон Хөгжлийн банкны бүх удирдлагыг өөрөө томилсон. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн хууль бусаар Худалдаа хөгжлийн банк, "Эрдэнэт" үйлдвэр, Дархан, Хөтөл, Бор-Өндөр, Багануурыг авсандаа гомддог л биш юм бол төрд гомдох эрхтэй хүн биш гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Д.Эрдэнэбилэг гэсэн эзэн холбогдогчтой хэргүүдийн улмаас учирсан байж болзошгүй хохирлын дүн 7 их наядаар хэмжигдэж байгаа гэсэн мэдээллийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгч байна.  Тухайлбал, “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн хохирол 4 их наяд төгрөг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнх  2.8 их наяд төгрөг, “Цемент Шохой” ХК-ийнх  300 тэрбум төгрөгийн  хохирол учирсан тухай асуудал шалгагдаж байхад Д.Эрдэнэбилэгээс 3 тэрбум төгрөгийн барьцаа аваад, хилийн хоригийг нь цуцлах шийдвэр шүүхээс гаргасан талаар ЗГХЭГ-ын даргын зөвлөх хэлж байна.

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын зүгээс үйлчлүүлэгч нь эмчлүүлэх шаардлагатай тул хилийн хоригийг нь цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт огт мэдэгдэлгүйгээр, гурван тэрбум төгрөгийн барьцаа авч,  Сингапур руу 14 хоног явах бололцоо олгосон. Гэвч тэрбээр хугацаандаа буцаж ирээгүй, дөрвөн сар өнгөрснийг  Ү.Амарбат зөвлөх хэллээ.

Шүүхээс аливаа хэрэгт холбогдогчдод тавьсан хилийн хоригоо цуцлах шийдвэр гаргаж болох ч  Д.Эрдэнэбилэгтэй  холбоотой, хохирлын дүн өндөр хэргүүдийн тухайд анхаарал татаж буй юм.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн Д.Эрдэнэбилэг өөрөө төр хэвээрээ юм биш үү гэдэг асуудал ч дагаад хөндөгдөж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ, “Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагааг хийсэн "Mongolian Copper Corporation" асуудлыг дангаараа хариуцаж байгаа гэдэг үүднээс хандаж, Засгийн газартай хэлэлцээрт орохгүйгээр хэдэн жил болсон. Өнөөдрийн үр дүн гэвэл "Mongolian Copper Corporation" нь Худалдаа Хөгжлийн Банктай  салшгүй холбоотой гэдгээ нотолсон. Худалдаа Хөгжлийн Банк төрөөс авсан  своп хэлцэлтэй холбоотой болон бусад төрлийн Монголбанктай холбогдсон өр зээлтэй холбоотой асуудлуудаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг  худалдаж авахад гаргасан мөнгөндөө суутган тооцуулсан. Нэг ёсондоо "Mongolian Copper Corporation" гэдэг шинээр байгуулагдсан компани дангаараа “Эрдэнэт”-ийн асуудлыг хариуцахгүй, цаана нь Худалдаа Хөгжлийн Банк санхүүжүүлэгч нь байж  гэдгийг нотолсон үйл явдал боллоо” гэсэн юм.

Тэгэхээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анхаарал татсан хэргүүдэд холбогдсон Д.Эрдэнэбилэг өнөөдрийн тухайд Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга байхаа больж ГИШҮҮН гэсэн статустай болж, хил даваад хэдэн сарын нүүр үзэж байна. Хэрэв эргэн ирэхгүй бол Засгийн газар Шувуу ажиллагааны хүрээнд түүнийг авчрах уу гэдэг асуудал хөндөгдөх биз ээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сахал Эрдэнэ(172.58.45.150) 2023 оны 06 сарын 29

Монголын эзнийг та нар яаж чадахын. Шүүх цагдаа хуулийнхан бүгд миний боолууд. Муу үхэрнүүд ул долоосон шиг долоо.

0  |  0

зочин (202.9.47.12) 2023 оны 06 сарын 28

МАНАЙ ХУЛГАЧИД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ БОЛОХООРОО ӨВДӨӨД ХИЛ ДАВДАГ АРГАТАЙ БОЛЖЭЭ.... ШҮҮХ НЬ АВИЛГА АВАА Л ГАРГАЧИХНА...

1  |  0
Zochin(192.82.68.225) 2023 оны 06 сарын 28

Zondoo avilgalchid barigdaagui,garni salaagaar,zarim shalgagdsan ch bas haahuuliar erh cholootei yavaag bud medehgui..?

0  |  0
Зочин(45.117.35.9) 2023 оны 06 сарын 28

Ер нь аливаа улсын Шүүх нь дампуурахаараа л Улсаа татаад унагаачихдаг юм гэсэн шүү, хурдлах л хэрэгтэй байх даа

0  |  0
.(66.181.181.14) 2023 оны 06 сарын 28

Луйварчид төрд байгаа цагт шийтгэж чадахгүй, хэзээ ч

1  |  0
Зочин(66.181.187.24) 2023 оны 06 сарын 28

Монголын шүүхээрч тоглож бнадоо халзан ага чинь нянбаатараа

0  |  0
Top