Байт харваачид сурын талбайд цэцээ сорьж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 26

Монголын хүүхдийн спортын зуны Vll наадмын байт харвааны төрөл өнөөдөр Баянхонгор аймгийн сурын талбайд эхэллээ. Тэмцээнд 12 байгууллагын эрэгтэй 31, эмэгтэй 37 тамирчин оролцож байгаа бөгөөд 60 метрийн зайд гурван төрлөөр (хувийн, багийн, холимог хос) цэцээ сорьж байна. Гурван төрлийн шигшээ тэмцээн нөгөөдөр буюу лхагва гаригт болох юм.

Тэмцээнд 2021 оны Монголын Бүх ард түмний спортын их наадмын аварга, үндэсний шигшээ багийн хамгийн залуу тамирчин, Баянгол дүүргээс цэцээ сорьж буй спортын мастер Б.Буянтүшиг, үндэсний шигшээ багийн тамирчин Орхон аймгаас оролцож буй, спортын мастер Ө.Халиун тэргүүтэй шилдгүүд өрсөлдөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top