Хүүхдийн Vll их наадмын чөлөөт бөхийн төрөл эхэллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

Монголын хүүхдийн спортын Vll их наадмын Чөлөөт бөхийн төрөл зургаадугаар сарын 20-22-ны өдрүүдэд Номундалай сургуулийн зааланд явагдана. Тус төрөлд 18 аймаг, есөн дүүргийн 278 тамирчин өрсөлдөж байна.

Өнөөдөр хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингүүд аваргуудаа тодруулах юм. Чөлөөт бөхийн төрөлд хамгийн олон тамирчинтай Төв аймаг 18, Баянзүрх дүүрэг 19 тамирчинтай өрсөлдөж байна.

Тус тэмцээнд өнгөрсөн долоо хоногт Кыргызстан улсад болсон 17 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт Сэлэнгэ аймгийн тамирчин Б.Занданбат, өнгөрсөн жилийн 17 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Төв аймгийн тамирчин Ү.Мөнхчимэг тэргүүтэй тамирчид өрсөлдөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top