“Псковын сувд” олон улсын язгуур урлагийн наадамд цахимаар оролцохыг урив

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 16

Псков мужийн Пушкинские Горы гэх түүх дурсгалын газарт болох олон улсын язгуур урлагийн наадамд цахимаар оролцохыг урьжээ.

Римский-Корсаковын нэрэмжит Консерваторын профессор, ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Анатолий Мехнецовын дурсгалд зориулсан уг наадамд Сири, Египет, Австри, Беларус, Швейцар, Испани, Словени, Франц, АНУ, Хойд Солонгос, БНХАУ, Энэтхэг улсаас оролцогчид ирдэг аж. Энэ жил гадаадын оролцогчдыг цахимаар оролцуулж байгаа бөгөөд анх удаа гадаадын оролцогчдын бүтээлийг видео контентын хэлбэрээр хүлээн авах нь ээ.

Ардын язгуур урлагийн янз бүрийн уламжлалт төрлөөр дагнадаг уг наадамд 9-30 насны хөгжимчид (баян, аман хуур, хийл болон олон орны үндэсний уламжлалт хөгжмийн зэмсэг), хөөмийчид, туульчид, үндэсний бүжигчид, ардын язгуур урлаг судлаачид, ардын чуулга, театрууд, соёлын төвийнхөн, уламжлалт гар урлалын мастеруудыг урьжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top