Женя Медведева найз залуугаа танилцууллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

ОХУ-ын уран гулгалтын дэлхийн хошой аварга 23 настай Женя Медведева одоо Мальдивын аралд амарч байна.

Ганцаараа биш найз залуутайгаа амарч байгаа бөгөөд Женя анх удаа хувийн амьдралаа нийтэд дэлгэж байгаа нь энэ юм.
 

Түүний найз залуу Дмитрий Чигирев 22 настай, уран гулгалтын хосын төрөлд гулгадаг.


Медведева өмнө нь “Найз залуу, бүсгүйгээ тэр дор нь нийтэд дэлгэпдэг хүмүүс байдаг. Харин би томруулдаг шилэн дор амьдралаа дэлгэх дургүй” гэж хэлж байв. Гэвч Мальдивын халуун нар түүнийг “халуухан” үйлдэл хийлгэх гэж түлхсэн бололтой.

Найз залуутайгаа романтик болзооноос гадна усны хувцастай зургаа нийтэлсэн байна.
 


Дмитрий Чигирев замналынхаа турш таван удаа хосоо сольсон ч одоогийн хос Екатерина Гейништэй хамгийн том амжилтад хүрсэн. Түүний дасгалжуулагч нь Арина Ушакова, Влад Жовнирский. 2023 онд Гейништэй цуг “Южный бриз” тэмцээнд түрүүлсэн. Санкт Петербург болон Москвагийн Цомын тэмцээнд тэргүүлж байжээ.

Харин 2019 онд Екатерина Беловатай хамт гулгаж байхдаа ОХУ-ын Цомын тэмцээний аварга болсон.
 


Тэд хамгийн анх 2023 оны хоёрдугаар сард ВДНХ дээр хамт харагдсан. Дараа нь тэд цугтаа хэд хэдэн удаа хөлбөмбөг үзсэн.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top