"Улсын шигшээ багуудын нэрэмжит" спортын холбоодын тэмцээн боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Биеийн тамир, спортын улсын хорооны "Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтэс"-ээс зохион байгуулсан тус тэмцээнд Спортын холбоодын эрэгтэй 13, эмэгтэй 4 баг оролцон хоёр өдөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Спортын сэтгүүлчдийн холбоо хүрэл медаль, Рагбигийн холбоо мөнгөн медаль авсан бол аваргын алтан медалийг Хөл бөмбөгийн холбооны баг тамирчид хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медалийг Монголын боксын холбоо, мөнгөн медалийг Монголын Жүдо бөхийн холбоо, аваргын алтан медалийг Монголын цанын холбоо тус тус хүртлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top