"АПУ" компани Балетын сургуулийн сурагчдад 100%-ийн ТЭТГЭЛЭГ олголоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

Монголын балетын үндэсний сургуулийн 2023 оны "Хаврын баяр" энэ сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Хүүхэд багачуудад сонгодог бүжгийг сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс "АПУ" компани тус тоглолтын Ерөнхий дэмжигч байгууллагаар ажиллажээ. Тус компанийн зүгээс МБҮС-ийн гурван сурагчид 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг олгожээ. 

Тэтгэлэг хүртсэн сурагчид: МБҮС-ийн ахисан түвшний сурагч Б.Анаргэрэл, И.Ундрам, дунд шатны гуравдугаар ангийн сурагч Г.София 

Зардал өндөртэй сонгодог урлагаар цаашид тууштай хичээллэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү тэтгэлэг нь нийт 3 жилийн туршид жил бүр зарлагдах бөгөөд үеийн сурагчдадаа үлгэр дуурайл болж манлайлсан, олон улсын болон үндэсний уралдаан тэмцээнд амжилт гаргасан, сурлагын өндөр идэвхи зүтгэл гаргасан, Монголын балетын үндэсний сургуулийн дунд болон дундаас дээш түвшний сурагчдад нээлттэй байх юм.

Монголын томоохон компани, хувийн байгууллагаас анх удаа балетын сурагчдад сургалтын тэтгэлэг олгож сурлага хөдөлмөрт нь бодит туслалцаа үзүүлэх боломжийг нээж байгаадаа Монголын балетын үндэсний сургууль баяртай байгаагаа илэрхийлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top