Тина Тернерийн нас баралтын шалтгааныг ЗАРЛАЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

 

Домогт дуучин Тина Тернерийн нас баралтын шалтгааныг олон нийтэд зарлалаа. Түүний төлөөлөгч Тина Тернер тавдугаар сарын 24-нд 83 насандаа байгалийн жамаар нас барсан гэжээ. 

Швейцарийн Цюрих хотын ойролцоо орших Кюшнахт хот дахь гэртээ нас барсан тэрээр удаан хугацааны турш хүнд өвчнөөр шаналсан ч төлөөлөгч нь энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

 

 

Тина Тернер өнгөрөгч гуравдугаар сард өөрийн инстаграм хуудаснаа "Цусны даралтаа уламжлалт анагаах ухааны аргаар эмчлээгүйгээс үүдэн бөөр минь муудсан. Би өдөр бүр, насан туршдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх бодит байдалтай нүүр тулахаас татгалзсанаас болж өөрийгөө аюулд оруулсан. Хэтэрхий удаан хугацааны турш би өөрийнхөө биеийг хэн ч, юу ч халдашгүй хана хэрэм мэт бодож явсан" хэмээн бичиж байжээ. 

 

 

Хоёр жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон "Тина" хэмээх баримтат киноныхоо үеэр тэрээр олон жилийн турш бие махбод хийгээд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудтайгаа тэмцэж байгаагаа илчилсэн байдаг. Анхны нөхөр, хөгжмийн зохиолч Айк Тернертэй гэрлэснээсээ хойш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, үүний улмаас гэмтлийн дараах стрессийн эмгэгээр өвчилсөн тэрээр удаан хугацаанд уг эмгэгээр шаналжээ. 

2013 онд Тина Тернер Эрвин Бахтай гэрлэсэн. Үүнээс гурван сарын дараа тэрээр цус харваж, 2016 онд бүдүүн гэдэсний хорт хавдартай тэмцэж, 2017 онд бөөрний дутагдалд оржээ.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR FRANK AND DR RAJ(102.89.23.232) 2023 оны 05 сарын 29

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nсайт: nyhcs.site

0  |  1
DR FRANK AND DR RAJ(102.89.23.232) 2023 оны 05 сарын 29

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nсайт: nyhcs.site

0  |  1
Иргэн(103.229.120.189) 2023 оны 05 сарын 27

Тина Төрнөр шүү Тернер биш

1  |  0
Хандаа(202.126.88.123) 2023 оны 05 сарын 27

Ум ма ни бад мэ хум

1  |  0
Gerel(211.234.198.9) 2023 оны 05 сарын 27

Horvoogiin jam uymdaa urt nasaljee.haramsah zuilgui

1  |  0
Монгол(192.82.64.251) 2023 оны 05 сарын 29

Агуу дуучдын нэгээр яах аргагүй нэрлэгдэнэ.

9  |  0
зочин(202.126.88.217) 2023 оны 05 сарын 29

ум ма ни бад ма хум

9  |  0
Top