Домогт дуучин Тина Тернер 83 насандаа ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 25

 

Рок н Роллын ертөнцөд хувьсгал хийсэн домогт дуучин, жүжигчин Тина Тернер 83 насандаа таалал төгслөө. Швейцарийн Цюрих хотын ойролцоо орших Кюшнахт хот дахь гэртээ нас барсан тэрээр удаан хугацааны турш хүнд өвчнөөр шаналжээ. 

Түүний албан ёсны инстаграм хаягаар дамжуулан энэхүү гунигт мэдээг олон нийтэд мэдэгджээ. Энэхүү мэдэгдэлд "Тэрээр өөрийн дуу хөгжим, хязгааргүй хүсэл тэмүүллээрээ дэлхий даяарх сая сая шүтэн бишрэгчдээ ховсдож, ирээдүйн оддод урам зориг хайрласан. Өнөөдөр бид хамгийн агуу дуу хөгжмийг бидэнд үлдээсэн хайртай найздаа баяртай гэж хэллээ. Бид бүх зүрх сэтгэлээрээ түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Тина, бид чамайг үүрд мөнх санан дурсах болно" гэжээ. 

1960-аад оны үед гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байх үедээ олон олон хит дуунууд гаргаж байсан тэрээр 1980-аад оны үед эргэн ирэлтээ хийж дэлхийн хэмжээний супер од болсон. 2021 онд "Тина" хэмээх баримтат киногоороо шүтэн бишрэгчидтэйгээ салах ёс хийжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
My Star(202.126.88.193) 2023 оны 05 сарын 28

0  |  0
Зочин(213.55.226.223) 2023 оны 05 сарын 28

Гүн эмгэнэл илэрхийлье.Швейцарт сайхан амьдарч байсан, өвчин хүнийг дийлэх юм.100 хүрэхээр гайхалтай сайхан дуучин байлаа

7  |  0
Зочин(192.82.82.60) 2023 оны 05 сарын 28

Гайхалтай дуучин байсан. Гүн эмгэнэл илэрхийлье

4  |  1
Top