Хүүхдийн спортын зуны VII наадмын эргэн тойронд

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 24

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам ирэх зургаадугаар сарын 19-29 ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдана.

Тэмцээн спортын 23 төрөлд зохион байгуулагдаж 7000 гаруй тамирчин тус аймагт чуулах юм.

Хонгор нутаг спортын алдартнуудаараа улсдаа, тив, дэлхий, олимпод данстай. Тэр дундаа жүдо бөхийн спортоос төрөн гарсан анхны эмэгтэй дэлхийн аварга мөн л манай аймгийн уугуул. Дэлхийн аварга (2013), ДАШТ-ий мөнгө (2017), хошой хүрэл медальт, Ази тивийн аварга (2012), ААШТ-ий хошой хүрэл медальт (2009, 2013), Токиогийн олимпийн наадмын хүрэл медальт (2021) Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг тэмцээнд оролцох нийт баг тамирчдадаа амжилт хүсч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top