Леброн Жеймс: Би одоо ч НБА-гийн тоглогчдын 90 хувиас илүү

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 24

Өчигдөр болсон НБА лигийн Өрнө бүсийн финалын цувралын 4 дэх тоглолтод  Лос-Анжелес Лейкерс баг Денвер Наггетс-д ялагдсанаар улирлаа дуусгасан. Лейкерсийн од Леброн Жеймс тоглолтын дараа зодог тайлах талаар бодож байгаагаа илэрхийлсэн нь фэнүүдийнх нь дунд олон таамаглал үүсгэсэн.

Тэгвэл өнөөдөр ЛеБрон зодог тайлах болоогүй гэдгээ илэрхийллээ. ESPN-д бичсэнээр тэрээр “Би одоо ч НБА-гийн тоглогчдын 90 хувиас илүү тоглодог. Магадгүй 95 хувиас нь ч илүү байх” гэж ярьжээ.

Энэ улирлын плей-оффт 38 настай ЛеБрон 16 тоглолтод оролцож, 24.05 оноо, 9,9 самбар, 6,5 оновчтой дамжуулалт дунджаар авсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top