Видео: Хоккейн ДАШТ-ий Шилдэг найман баг тодорлоо

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 24

Өчигдөр хоккейн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд явагдаж, плей-оффд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо.

Герман – Франц 5 : 0

Гурав дараалсан ялагдлаар тэмцээнээ эхлүүлсэн германууд дөрөв дараалан ялж, хасагдах шатанд шалгарлаа. Хоёрдугаар үеийн эхэнд л 3:0 тэргүүлсэн тэд сандарч тэвдэлгүй Францыг бут ниргэсэн. Хаалгач Матиас Нидербергер шат-аут толилуулав.

Словак – Норвег 4 : 1

Хоккейн эх орон Канадыг буулган авсан Норвегийн баг нутагтаа харих болсон.

Швед – АНУ 3 : 4 ОТ

Ялагдлын гашууныг амсаагүй явсан хоёр баг хэсэгтээ түрүүлэхийн төлөө халз үзэлцлээ. Шведийн шинэ од Лео Карлссон тооны харьцааг нээсэн ч америкчууд дараалан гурван гоол оруулж, илүүрхэж эхэлсэн. АНУ итгэл төгс ялах нь гэж байтал шведүүд тоог тэнцүүлсэн. Гэхдээ овертаймд америкчууд ялалтаа авсан. Тэд түүхэндээ анх удаа ДАШТ-ий хэсгийн тоглолтоо ялагдалгүй давж байгаа юм.

Канад – Чех 3 : 1

Хоёр тоглолт дараалан ялагдсан канадчууд ямар ч гэсэн Чехийг ялж, нэр төрөө хадгалан үлдсэн.

Финланд – Дани 7 : 1

Финландын баг эхний үед руван гоол оруулж, тоглолтын хувь заяаг шийдсэн.

Швейцар – Латви 3 : 4 ОТ

Тоглолт бүрээ үндсэн цагт ялалтаар дуусгаж байсан Швейцарын багаас оноо зулгааж байж л дараагийн шатанд шалгарах байсан хүнд даалгавраа Латвийн баг амжилттай гүйцэтгэлээ.

1/8 финалын хосууд

Канад — Финланд

ДАШТ-ий финалд гурав дараалан үлдэж өрсөлдсөн Канад, Финландын  аваргууд плей-оффын эхний шатанд таарлаа. Хэсгийн тоглолтоо хэн хэн нь алдаа мадагтай өнгөрөөсөн ч хоорондын тулаан нь гал гарсан, цус урссан байх нь ойлгомжтой.  

Швейцар — Герман

Хэчнээн хэсгээ толгойлсон ч Швейцар дэлхийн хоккейн лидер биш. Тиймээс тэднийг шууд хагас шигшээд шалгарна гэж таамаглаж болохгүй.

АНУ — Чех

Хэсэгтээ ялагдаагүй цорын ганц баг болох АНУ тогтворгүй тоглолттой, нас ахмад Чехийн багийг буулган авна гэж шинжээчид үзэж байгаа ч энэ ДАШТ сэнсаац түүрэн байгааг санах хэрэгтэй.

Швед — Латви

Шведийн бүрэлдэхүүн илүү хүчирхэг ч нутгийн талбай Латвийн талд байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(106.102.128.188) 2023 оны 05 сарын 27

Олимп дэлхийн аварга утгаа алдаа оросийг байхгүй хойгуур өөрсдийгөө аварга гээд цололдог болчхож чааваас..

0  |  1
монгол (66.181.161.240) 2023 оны 05 сарын 27

ямар дэлхий аварга гэх юм бэ оросгүйгээр ДАШТ бол бишээ

0  |  0
Z(202.126.89.57) 2023 оны 05 сарын 27

Оросыг дийлдэгүй хэдэн улс хоорондоо дэлхийн аврга гэжэхчээ ха ха ха

1  |  3
Ганаа(66.181.180.79) 2023 оны 05 сарын 27

Орос байхгүй үхсэн дэлхийн аврага\n

5  |  5
Tui cheort(66.181.160.15) 2023 оны 05 сарын 27

Oros baihgui yum bol uhsen atsniih ni hokkei baidiin

2  |  3
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 05 сарын 26

Orosiin baga baihgyi uym bol yhensenii delhiin avrag ve.Naad ev hamtiin enhiin tuluu negdEdeg byh temtseenyydiig engej.1 DELHIID AMIDARDAG GHARUUD ROSGYIGEER TEMTSEENYYD TEMTSEEN BISH SHYY,

2  |  2
Ээгий (103.254.123.158) 2023 оны 05 сарын 26

Орос хайчсын

1  |  4
Top