ЛеБрон Жеймс: Зодог тайлах эсэхээ зун шийднэ

2023 оны 05 сарын 23

Өнөөдөр өглөө болсон НБА лигийн Өрнө бүсийн финалын цувралын 4 дэх тоглолтод  Лос-Анжелес Лейкерс баг Денвер Наггетс-д ялагдсанаар улирлаа дуусгасан. Лейкерсийн од Леброн Жеймс хоёр оноо дутуу байхад довтолгоогоо амжилтгүй гүйцэтгэж, баг нь хожигдсон билээ.

Тоглолтын дараа Bleacher Report-ын Крис Хэйнстэй ярилцахдаа зодог тайлах талаар бодож байгаагаа илэрхийлсэн юм.

Хэйнс: Та тоглолтын дараах ярилцлагадаа бодох зүйл байна гэж хэлсэн. Ямар утгатай үг вэ?

Жеймс: Мэргэжлийн түвшинд цаашдаа тоглох хүсэлтэй байгаа эсэхээ бодох талаар хэлсэн юм.

Хэйнс: Ирэх улиралд уу?

Жеймс: Тиймээ.

Хэйнс: Та сагсан бөмбөгөөс явах талаар бодож байна гэж үү?

Жеймс: Би энэ талаар бодох ёстой.

Энэ улирлын плей-оффт 38 настай ЛеБрон 16 тоглолтод оролцож, 24.05 оноо, 9,9 самбар, 6,5 оновчтой дамжуулалт дунджаар авсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top