Фёдор Черенковын тухай кино хийнэ

2023 оны 05 сарын 23

ЗХУ-ын шигшээ баг, Москвагийн Спартак багийн домог, алдарт хөлбөмбөгч Фёдор Черенковын тухай бүрэн хэмжээний уран сайхны кино гарах гэнэ. Энэхүү киног бизнесмен, ТрансКонтейнер компанийн тэргүүн Сергей Шишкарёв ивээн тэтгэх бөгөөд киноны нэр нь “Федя”. Ард түмэндээ энэ л нэрээр хайрлагдсан даруухан ч агуу одын киноны зураг авалт эхэлж байгаа юм байна.

ЗХУ-ын шигшээ, Спартак багийн хаалгач асан  Ринат Дасаев энэ талаар “Черенков кинотой байх гавьяатай хүн. Тэр сэтгэлийн маш их тэнхээтэй хүн байлаа. Хүнд өвчнийг даван туулаад КХУ-ын Оны шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч байлаа. Тэр бол жинхэнэ липер, багийн ахлагч” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Черенков гурван удаа ЗХУ-ын аварга, нэг удаа ОХУ-ын аварга болж байсан. 2014 онд 55 настайдаа энэ хорвоог орхисон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top