Йокичийн трипл-дабл Леброныг буулгав

2023 оны 05 сарын 23

 

Өнөөдөр өглөө Лос-Анжелест НБА лигийн Өрнө бүсийн финалын цувралын 4 дэх тоглолт явагдаж, Лос-Анжелес Лейкерс баг Денвер Наггетс-ийг хүлээн авлаа. Цувралд зочид 3-0 тэргүүлж байсан тул Жеймс ба түүний нөхдөд хожихоос өөр зам байгаагүй. Тоглолтын эхний хоёр үед тэргүүлсэн Лейкерс гуравдугаар үед бариулж, хоёр онооны зөрүүтэй ялагдлаа.

Денвер-ийн төвийн тоглогч Никола Йокич ээлжит трипл-даблаа толилуулж, багаа ялалтад хүргэсэн. Энэ нь түүний хувьд энэ улирлын плей-оффын найм дахь трипл-дабл байв. Ингэснээр Йокич плей-оффт хийсэн трипл-даблаар Уилт Чемберленийг давж, төвийн тоглогчдын лигийн дээд амжилтыг тогтоолоо.

 

 

Лейкерс – Денвер 111:113 (34:28, 39:30, 16:36, 22:19)

Crypto.com Arena

Лейкерс - Жеймс (40 + 10 сам + 9 дам), Дэвис (21 + 14 сам), Ривз (17), Шредер (13), Хачимүра (10 + 7 сам) – гараа; Расселл (4), Томпсон (4), Уокер (2).

Денвер - Йокич (30 + 14 сам + 13 дам), Мюррэй (25), Гордон (22), Портер (15 + 10 сам), Колдуэлл-Поуп (13) – гараа; Б. Браун (6), Грин (2).

Денвер цувралд 4:0 яллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top