NBA: Майами Хит цувралыг 3:0 тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 22

 

Өнөөдөр өглөө Майамид НБА лигийн Дорно бүсийн финалын цувралын 3 дахь тоглолт болж, Майами Хит баг Бостон Селтиксийг 128:102 буулгаж авлаа.

Бостоны Жейсон Тейтум дабл-дабл хийсэн ч баг нь ялагдлаа. Талбайн эздээс Жимми Батлер 16 оноо, 8 самбартай бол нигери тоглогч Гэйб Винсент 29 оноогоор багаа тэргүүлсэн байна.

 

 

Майами – Бостон 128:102 (30:22, 31:24, 32:17, 35:39)

FTX Arena

Майами - Винсент (29), Батлер (16 + 8 сам + 6 дам), Адебайо (13), Струс (10), Лав (5) – гараа; Д.Робинсон (22), Калеб Мартин (18), Лаури (7), Зеллер (4), Йович (2), Юртсевен (2), Хайсмит (0).

Бостон - Тейтум (14 + 10 сам), Браун (12), Уайт (9), Смарт (8 + 9 сам + 8 дам), Хорфорд (8) – гараа; Г. Уильямс (12), Притчард (12), Корнет (11), Р. Уильямс (8 + 8 сам), Хаузер (5), Мускала (3), Брогдон (0).

Майами Хит баг цувралд 3-0 тэргүүлж байна.

Жимми Батлер Бостоны төвийн тоглогч Эл Хорфордын эхний тоглолт дээр хийсэн өрсөлдөгчөө хурдхан тайм-аут ав гэсэн дохиог нь дуурайж, шоглосон.

 

 

Мөн эхний үеийн төсгөлд алдаатай 2 оноо авсныхаа дараа Бостоны Грант Уильямс руу зааж, хоёр дахь тоглолтод “томроод” байсных нь хариуг барьсан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top